Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой болж байгаа билээ. Ойн хүрээнд "Мишээл экспо" төвд мэдээлэл, технологийн "ICT ЕХРО- 2011” үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Уг үзэсгэлэнгээр "Монгол Шуудан" ТӨХКомпани нь E-Post буюу виртуал шуудангийн хайрцгийн цоо шинэ үйлчилгээний нээлтийг хийлээ. Онцлох үйл явдлаар Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд E-Post үйлчилгээний хамгийн анхны хэрэглэгч болсон явдал байлаа.
E-Post үйлчилгээний талаар товч дурдвал:
-E-Post буюу цахим шуудан нь тухайн хэрэглэгчийн байнгын шуудангийн хаяг болох бөгөөд байршлаа сольсон тохиолдолд хаягийн шилжүүлэг хийлгэхдээ шилжиж байгаа газартаа хайрцгийг үнэ төлбөргүй шилжүүлэн эзэмших
-Шуудангийн хайрцгаа шалгах гэж заавал шуудангийн салбар орох шаардлагагүй гэр, албан газраасаа интернет, гар утас, мессеж зэргээр шалгах
-Цахим хэлбэрээр шуудангийн бүх төрлийн үйлчилгээг авч болох бөгөөд шуудангийн салбараар дамжин борлогдож буй бүхий л төрлийн мэндчилгээ ном, сонин, CD, DVD зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан авч өөрийн хаягийн дагуу хүргэлт хийлгүүлэх
-Өөрийн хаягаар хурдан шуурхай байдлаар шуудан илгээмж хүлээн авах.
-Хувь хүн болон албан газрын нэрийн хуудсанд бичигдэх албан ёсны хаягийн бүрэлдэхүүн хэсэг болон гадаад, дотоодод байнгын харилцааг найдвартай түргэн шуурхай дамжуулах юм байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )