Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг төрийн ордон бүү хэл жирийн малчны гэрт ч өрнөөд байна. Сүүлийн жилүүдэд улс төрийн луйвар дэндүү газар авсан тул иргэд маань ийнхүү санаа тавьж буй хэрэг болов уу. Ер нь нийтээрээ хэлэлцэх хууль ажээ. УИХ дахь АН-ын бүлэг сонгуулийн системийн 50:26 гэсэн хувилбар дээр санал нэгджээ. Энэ байр суурь дээрээ хатуу зогсоно гэнэ. Харин МАН-ынхан зарим нь 24:52, 38:38 гэж зөрөлдөж байгаа бололтой. 50 нь пропорционал, 26 нь можаритор байх юм байна. Пропорционал нь намынхаа нэрээр санал авах, можаритор нь тойрогт нэр дэвшигчид санал өгөх гэж ойлгож болно. Өмнөх сонгуулиуд ихэвчлэн можаритороор явж ирсэн байна. Энэ нь гажуудал ихтэй байсан байна. Хэтэрхий жижиг зүйл рүү төрийн бодлого тарамдах хандлага гарч байжээ. Нэр дэвшигчид санал худалдлан авахад илүү хялбар байсан гэнэ. Нөгөөтэйгүүр жалга дов бүрээр баахан бүтэх бүтэхгүй популист амлалтуудыг цацдаг байв. Гэхдээ дээрх системд сонгуулийн тойргийн хуваарилалт чухал юм байна. Хүнийх нь тоонтой харьцуулсан тойргийн хуваарилалт байх ёстой гээд байгаа. Тухайлбал Баянзүрх дүүрэг 300-гаад мянган хүн амтай атал аймгуудтай ижил тоотой нэр дэвшигч байжээ. Тэгвэл энэ удаа ийм боломжгүй болж байна. Ийнхүү хуулиар жухамлах зүйл олон байгаа ажээ. Мөн орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах нь илүү үр дүнтэй гэж АН-ын бүлэг үзэж байна.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )