Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд, сурагчдын материалын алдааг засах хугацаа энэ сарын 15-нд дууссан. Одоо ЭЕШ-ын бүртгэлд ямар ч засвар, өөрчлөлт орохгүй. Учир нь материалын засварыг өргөдлийн дагуу хүлээж авах хугацаа хангалттай байсан аж. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 39000 сурагч төгсөж, 5000 гаруй өнгөрсөн оны төгсөгчид ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тоо байсан. Харин энэ жил ЭЕШ-нд 39 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Гэхдээ энэ бол хэлбэлзэж болох тоо. Бүртгүүлсний дараа зарим нь янз бүрийн шалтгаанаар шалгалтдаа ордоггүй нь бий. Одоогоор сурагчдын шалгалтын хуваарь, анги, суудал хуваарилалтыг хийж байна.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )