Өвөрмонголчууд Хятадын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Мэргэн гэдэг малчин залууг Хятад жолооч машинаар дайрч алснаас болж энэ тэмцэл эхэлсэн гэж мэдээлж байгаа. Гэхдээ анхаарч үзүүштэй олон асуудал цаана нь байгаа бололтой. Юув гэвэл Хятадууд тэрбум гаруй хүн амынхаа зарим хэсгийг гадаад улс орон руу илгээх шалтаг хайж иймэрхүү зүйл хийж байж магадгүй гэсэн хардлага юм. Оросын Алс дорнодын хэсэг өнөөдөр хятадуудаар дүүрээд байна. Хэдэн жилийн өмнөөс Африкийн үйлдвэрлэлийг дэмжих, хамтран ажиллах нэрээр тийш нь хүмүүсээ илгээж эхэлсэн. Монголд ч ил далд ирж суурьшсан Хятадын харъяатууд цөөнгүй бий. Тавин саяд хүрээд байгаа үгээгүй ядуусаа тэжээх асуудал хүнд болсон тул Хятадын Засгийн газар ийнхүү иргэдээ гадаад улс орон руу явуулж буй болов уу. Хятадад сүүлийн үед гараад байгаа хөдөлгөөнүүдийг санхүүжүүлдэг улс төрчид ийм далд санаа агуулж байхыг үгүйсгэх аргагүй юм. Засгийн газрынх нь тэргүүн нэг бус удаа тэдгээр улс төрийн шинжтэй хөдөлгөөнүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Цаад санаа нь Хятадад үндэстний хуваагдлыг үүсгэж, тогтворгүй байдлыг даамжруулаад эцэст нь зэвсэг хангинуулах замаар дүрвэгсэдээ хөрш улс орон руугаа “илгээх” арга хайж байж болох л юм. Хятад санаа гэж “агуу” шүү дээ. Өвөрмонголчууд бол яахын аргагүй манайхтай үндэс угсаа нэгтэй ард түмэн. Тиймээс ч ар монголчууд тэдэнтэй ойр дотно харилцахыг хичээсээр ирсэн. Гэхдээ Хятадын эрх баригчдын гарт олон жил нухлагдсан, хүний л хүмүүс юм. Хэдийгээр Ар монголд тэд элэгтэй ч гэсэн алсдаа бөөнөөрөө орж ирээд бүгвэл тэд Хятад удирдагчдынхаа хараа, хяналтаар ажиллах болно. Иймээс манайхан уул үзээгүй байж хормой шуун, “Өвөрмонголчуудаа өмөөрч байна” хэмээн хашгирч давхих нь хэр оновчтой бол оо. Бусдын үзэл бодлыг хүндэтгэх нь зүйн хэрэг. Өвөрмонголчуудаа өрөвдөлгүй яахав. Гагцхүү цаана нь байгаа Хятад санаа руу сайтар өнгийж харах хэрэгтэй болов уу.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэпээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Bid hediigeer Mongolchuud bolovch Ovormongolchuud bol Hyatdiin hariyat. Ehleed bid Hyatduudiin bodlogiig saitar sudlah ni zov.