Араб тэрбумтны 10 дугуйтай тансаг жийп

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

АНЭУ-ын шейх Хамад бин Хамдан аль Нахьян жирийн дэлгүүрт зардаг машин унадаггүй хүн. Машинд үнэхээр дуртай гэх энэ эрхэм бүх машинаа захиалгаар хийлгэдэг. Хамгийн сүүлд хийлгэсэн унааг нь хар.

10 дугуйтай энэ машиныг Jeep Wrangler жийп, цэргийн Oshkosh M1075 хуягт машиныг нийлүүлэн бүтээжээ. Араб тэрбумтны хувьд элсэн цөлөөр явахад ийм л жийп хэрэгтэй гэнэ.

Машины урт - 11 метр, өргөн - 2,5 метр, өндөр - 3,5 метр, жин - 24 тонн. Дэлхийн хамгийн том жийп. Хэдэн доллараар бүтсэнийг мэдээлээгүй байна.

Шинэ машинаа Хамад бин Хамдан аль Нахьян АНЭУ-ын Үндэсний музейд үзмэр болгон байршуулж, унах үедээ л гаргаж байх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top