Урлагийн ертөнцийг орхихоо мэдэгдсэн К-ПОП ОДДЫН цуваа үргэлжиллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Хэдэн өдрийн өмнө Өмнөд Солонгосын K-pop урлагийн ертөнцийн хамгийн алдартай хамтлаг болох BigBang-ийн хамгийн отгон гишүүн Сынри урлагийн ертөнцийг орхиж буйгаа мэдэгдсэн. Түүний энэ шийдвэрийг өөрийнх нь харьяалагддаг YG агентлаг хүлээн зөвшөөрсөн юм.

K-pop ертөнцөд гарсан хэрэг үүгээр намжсангүй. Өмнөд Солонгосын телевизийн шоуны од, дуучин Jung Joonyoung болон бусад оддын групп чатыг SBS телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө дэлгэж, 2015 оноос бэлгийн харилцааны хууль бус бичлэг тараасан, үүний улмаас 10 эмэгтэй хохирогч болсон гэх мэдээллийг цацаад байна. 

Тэдний харилцан яриан дунд дуучин Jung Joonyoung-оос гадна "Highlight" хамтлагийн дуучин Yong Junhyung, "FT Island" хамтлагийн дуучин Choi Jonghoon, "CNBlue" хамтлагийн дуучин Lee Jonghyun нар байсан нь батлагджээ. Тэднийг бүгд K-pop урлагийн алдартай одууд юм. Одоогийн байдлаар дуучин Yong Junhyung, Yong Junhyung, Choi Jonghoon нар уг групп чатад байснаа хүлээн зөвшөөрч, өөрсдийн хамтлагаас гарч буйгаа албан ёсоор мэдэгдээд байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top