Монголд ДОХ-той 95 хүн бүртгэгдэж, 13 нь нас бараад байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Монголчууд 1992 оноос л ДОХ гэдэг аймшигт өвчний талаар ойлгож эхэлсэн. Анхны тохиолдол илрээгүй бол өдийд тун бүрхэг төсөөлөлтэй байх байсан болов уу. Сүүлдээ энэ өвчнөөс сэргийлэх талаар хэн хүнгүй ярдаг болж байна. Гэвч ДОХ-ын гаралт буурахгүй, харин ч улам өсөх хандлагатай байна. ХДХВ/ДОХ өвчин туссан хүн өнөөдөр 95 бүртгэгдсэнээс тэдгээрийн 13 нь нас барсан байна. Өвчлөгсдийн 80 гаруй хувь нь сүүлийн таван жилд халдвар авсан гэнэ. Тэгэхээр уг өвчний тархалтын хурд өндөр байгаа хэрэг. Өвчлөгсдийн 79 хувь нь эрэгтэйчүүд байгаагийн 88,6 хувь нь эрэгтэйчүүд хоорондоо бэлгийн хавьталд орсон хүмүүс байна. Мөн халдвар тээж яваа эмэгтэйчүүдийн 55 хувь нь биеэ үнэлэгчид гэсэн судалгаа гарчээ. Манай эрүүл мэндийн байгууллагаас олон улсын байгууллагуудтай хамтран энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж буй хэдий ч иргэн, айл өрх  бүрд хүрч чадахгүй байгаа аж. Ялангуяа залуучуудын дунд бэлгийн хүмүүжлийн ажлыг эрчимтэй зохион байгуулах нь чухал боллоо хэмээн өчигдөр болсон ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа онцолжээ.

Х.Тулга 

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top