Өнөөдөр эх үрсийн баяр. Юуны түрүүнд ээж аавдаа эрдэнэ нь болж, эх орондоо иргэн нь болж мэндэлсэн энхрий жаахан багачууд болон ээжүүдэд энэ сайхан баярын мэндийг хүргэе. Зун цаг ирж хүүхэд багачуудын амралт эхэллээ. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ зуны саруудад хаана яаж амраах талаар бодож байгаа нь лавтай. Хүүхдүүд ч өөрсдөө зуныгурван сарын турш амрах хугацаандаа юу хийх талаараа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөж төлөвлөгөө гаргасан биз ээ. Амралтаараа зуслан явахаар төлөвлөсөн бол анхаарлаа нааш нь хандуулна уу?
Энэ жилийн хувьд нийслэлийн ногоон бүст 17 зуслан үйл ажиллагаагаа явуулахаар мэдэгдлээ өгөөд байна. Өмнө нь зуслангууд долоо хоногийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийг амраадаг байсан бол энэ жилээс эхлэн төрөлжиж байгаа ажээ. Хүүхдүүд та нартаа дуулгахад зусланд амрах эрхийн бичиг 90-120 мянган төгрөгийн үнэтэй байна. Зургадугаар сарын 8-наас эхний ээлжийн зуслангууд хүүхдүүдээ авч эхлэнэ.
"Нарлаг", "Жавхлант" зусланд Европын хөлбөмбөгийн холбооноос мэргэжилтэн багш ирж хичээл заана гэсэн.Энэ нь мэдээж хөлбөмбөг сонирхогч хүүхдүүдийн хувьд том боломж. Хөлбөмбөг эрчимтэй хөгжиж байгаа өнөө цагт амрангаа мэргэжлийн багшаар онол, практикийн хичээл заалгаж, дадлагажих боломж бол тэр бүр олдоод байхгүй. Тиймдээ ч тус хоёр зуслан зуны турш хөлбөмбөг сонирхдог, хичээллэдэг хүүхдүүдийн хөлд дарагдах ньбололтой. Мөн шинээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулж “Насата” зуслан нээгдэж байгаа юм байна. Энэ жил үйл ажиллагаагаа явуулж буй зуслангуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншигч танд хүргэе.
"ХАНДГАЙТ" ЗУСЛАН
"Хүүхдийн хөгжил-Бидний ирээдүй" гэх зорилгыг өмнөө тавьсан уг зуслан нийслэлээс 30 км-т орших Хандгайт уулын аманд байрладаг. Нэг ээлжиндээ 200 хүүхэд амраах хүчин чадалтай уг зусланд 7-10 хоног амарч болох юм байна. Хүүхдийн соёл хүмүүжлийг хөгжүүлэх зорилгоор спортын хөгжөөнтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулдгаараа онцлогтой.
/Зургадугаар сарын 15-наас/
"ЯНЗАГА" ЗУСЛАН
Нэг ээлжиндээ 200-400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай уг зуслан нийслэлээс 26 км зайд Хандгайтын аман дахь Баруун, Зүүн дүүрэн хэмээх хоёр уулын дунд байрлалтай. Амарч буй хүүхдүүдээ компьютер дээр арван хуруугаар бичиж сургах, англи хэлний ярианы дадлага олгох, мэтгэлцээний, байгаль хамгаалал-экологийн, эрүүл мэнд, спорт, амьдрах ухааны, харилцааны, авьяас, танин мэдэхүйн гэх зэрэг хөтөлбөрүүдтэй.
/Зургадугаар сарын25-наас/
"УНДРАА" ЗУСЛАН
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран "Эрүүл мэндийг дэмжигч зуслан" болох зорилгыг тавьж ажилладаг. Хүүхдүүдийг амрах хугацаанд эрүүл мэндийн боловсролыг нь нэмэгдүүлж, амьдрах ухаанд сургах, гоо зүйн хүмүүжил олгох зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулах юм байна.
/Зургадугаар сарын 10-наас/
"НАРЛАГ" ЗУСЛАН
Хан Хэнтийн дархан цаазат Горхи Тэрэлжийн сонин тогтолцоот Мэлхий хад, Хүүхэн хадны дэргэд нийслэлээс 65 км зайд оршдог бөгөөд нэг ээлжиндээ 240-280 хүүхэд амраах хүчин чадалтай. Эх байгальтай танилцах аялал зугаалга зохиож, мөн номтой нөхөрлүүлж, урлаг спортын арга хэмжээг сонирхолтой хэлбэрээр явуулдаг.
/Зургадугаар сарын 10-наас/
"ЖАВХЛАНТ" ЗУСЛАН
Тус зуслан нь 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нэг ээлжиндээ 200-400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Спортын гурван төрлөөр аварга шалгаруулах тэм-цээн хүүхдийн хөгжлийн олон хөтөлбөрийг зохион байгуулдаг.
/Зургадугаар сарын 16-наас/
"ЦАГААН НУГА" ЗУСЛАН
Уг зуслангийн гол зорилго нь оюунлаг иргэдийг төлөвшүүлэхэд чиглэсэн бясалгалын курс явуулдаг байна. "Цагаан нуга" зуслан нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутагтүзэсгэлэнт байгальтай Сөгнөгөрийн аманд "Асралт Хайрхан" уулнаас эх авч урсдаг Сөгнөгөрийн хөвөөнд байрладаг.
/Зургадугаар сарын 8-наас/.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 6 )
зуслангуудадтэм цээн болох талаармэдмээр
зуслангуудадтэм цээн болох талаармэдмээр
зуслангуудадтэм цээн болох талаармэдмээр
зуслангуудадтэм цээн болох талаармэдмээр
зуслангуудадтэм цээн болох талаармэдмээр
зуслангуудадтэм цээн болох талаармэдмээр