Бясалгал хийгээд бие сульдана гэж байхгүй, харин өвчнөө бүрэн эдгээдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Монголчууд сүүлийн үед цагаан хоолтон болох нь элбэгшээд байгаа. Цагаан хоолтон гэдэг нь ерөнхий нэршил бөгөөд  дотроо цагаан, ногоон хоолтон гэж хоёр хуваагдана.  Бясалгалаар хичээллэгсэд амьтны амь хороохгүй, худлаа хэлж, хулгай хийхгүй, самуун явдалгүй, хортон бүгдийг тэвчих гэсэн таван сахил сахидаг бөгөөд ихэвчлэн махнаас татгалздаг.  Мацаг барих нь дотроо усан мацаг, цагаан хоолны мацаг, хуурай мацаг гэж гурван янз байдаг байна.  Чинхайн багшийн шавь болсноосоо хойш арав гаруй жил мацаг барьж байгаа өдгөө нас сүүдэр жар гарсан ч бодибилдингээр хичээллэдэгээс тэр үү хөнгөн шингэн харагдах  ногоон хоолтон Ж.Баасандамба гуай: ”Бясалгалаар хичээллэгсэд мах идэхээ болилоо гэж тамирдаж, бие сулардаг гэдэг худлаа, хамгийн гол нь давхар бясалгаж байх хэрэгтэй. Хүн гэдэг чинь тархиндаа код хийчих юм бол яадаг ч   үгүй юм байна лээ.  Би  хоёр удаа усан мацаг барьсан. Эхнийх нь 17 хоног, дараагийнхад нь 33 хоног.  Анх 17 хоног усан мацаг барихдаа нэлээд жин хассан. Өдөрт 2-3 литр ус уудаг байлаа.  Харин 33 хоног мацаг барихдаа эхлээд 40 хоног мацаг барья гэж шийдсэн ч арай амжаагүй. Гэхдээ мацаг барьснаар янз бүрийн эм тангүйгээр өвчнөө эдгээдэг хамгийн сайн арга гэж үздэг. Учир нь юм идэхгүй удахаар хүний бие дэх эрүүл эсүүд өвчтэй эд, эсээ барьж иддэг юм байна. Тэгэхээр өвчин нь алга болдог.  Цөөн хоногоор ч болов мацаг барьсан хүмүүс үүнийг мэдэрдэг л дээ. Мацаг барьсны дараа хүний хоол шингээх чадвар эрс нэмэгдэж, эрүүл болсон нь анзаарагддаг” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Монголд  96 хоногийн турш усан мацаг барьж рекорд амжилт тогтоосон хүн ч байдаг  гэнэ. Харин хуурай мацгийн хувьд 42 хоногоос илүү барьж болдоггүй бөгөөд түүнээс их удах юм бол цус нь өтгөрч биед сөрөг нөлөө үзүүдэг  гэнэ. Ус ч уухгүйгээр мацаг барихыг энергин хоолтон гэдэг бөгөөд одоо дэлхий дээр 50-60 мянган ийм хоолтон  байдаг байна. Тэд агаараас, уснаас , нарнаас энерги авч хооллодог. Гэхдээ энергин хоолтонгууд бүгд бясалгал хийгчид ажээ. Энергин хоолтон болохын тулд есөн шат дамжлаг дамждаг. Үүнд: нэгдүгээрт махан хоолноос гарах, хоёрт цагаан хоолноос, гуравт ногоон хоолноос гарах. Ногоон хоол нь дотроо болсон, түүхий гэж хоёр янз байдаг. Тавдугаарт жимснээс, зургаад самар, долоод жимсний шүүс, наймд уснаас татгалзаж байж энергээр хооллох хэмжээнд хүрдэг байна.  Монголд өнөөдөр ногоон хоолтон 2000 орчим байна. Харин бясалгал хийдэггүй хүмүүс удаан хугацаанд мацаг барьж болохгүй. Эхлээд биеэ бага багаар дасгана. Хагас өдрөөр хэд хоног үргэлжлүүлэн дасгасаны эцэст бүтэн өдрөөр мацаг барихад биеэ дасах хэрэгтэй юм байна. Ингэхдээ ус сайн уух хэрэгтэй бөгөөд ходоод усаар дүүрэн байхад өлсдөггүй гэж удаан хугацаагаар мацаг барьж бясалгадаг хүмүүс зөвлөж байна. Харин уншигч танд сонирхуулахад цагаан хоолтнууд цагаан сараар буурцагны мах, ногоогоор хийсэн бууз банш хэрэглэдэг. Ийм хүмүүс чанартай сайн ногоогоор хоолоо хийдэг тул мах хоолтонтой өрхийн төсөв нь адилхан тусдаг ажээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top