УДЭТ-ын хамт олон жил бүр “Манай хүүхдүүд” өдөрлөгийг театр дээрээ зохион байгуулдаг юм байна. Уран бүтээлч, ажилтан, албан хаагчдынхаа 90 гаруй хүүхдийг хүлээн авч амттанаар дайлж, бэлэг гардуулдаг гэнэ. Тухайлбал, 2010-2011 онд мэндэлсэн хүүхдүүдэд зориулан театрын удирдлагууд хүүхэд бүрт хадгаламжийн дэвтэр нээж, мөнгөн хуримтлалтай болгодог аж. Эдний хамт олон Олон улсын хүүхдийн эрхийн өдөрт зориуланТ.Габбегийн "Үнсгэлжин", Х.Андерсены "Лусын дагина" сонгодог уянгын драмын жүжгээр бэлэг барих нь. Тоглолт энэ сарын 31-нээс эхлэн 6 дутаар сарын 1, 2-ны өдөр тоглох юм.
Мөн зохиолч, найруулагч Х.Бямбабаатарын "Огторгуйг эзэмдэгч сөөсгөр" шинэ жүжиг Эх үрсийн баярын өдөр ганцхан удаа тоглогдох гэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )