Орхон аймгийн Төрийн сангийн хэлтсийнхэн хуурамч бичиг баримт ашиглаж их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт нэр холбогдов. Тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн ажилтан А.Энхтөр, 14 дүгээр сургуулийн нягтлан бодогч О.Батхишиг нар албан тушаалаа урвуулж, хуурамч бичиг баримт ашиглан төрийн сангийн хөрөнгөнөөс 150 сая төгрөг завшсан бололтой. Хэргийг шалгах явцад Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсийн дарга С.Нарангэрэл, тус газрын төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Урантуяа нар албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн нь давхар илэрчээ. Тэднийг АТГ сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )