“Маамуу нааш ир” дуу хөшөөнд мөнхөрнө

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01


"Маамуу нааш ир  

Манайд хоёулаа тоглоё

Аав, ээж хоёрын

Авчирсан тоглоом бий шүү..." хэмээх дууг сонсоогүй хүн, дуулаагүй хүүхэд гэж байхгүй. Энэ дуунд зориулсан хөшөөний нээлтийн ажиллагаа өнөөдөр 10.30 цагт Монголын хүүхдийн ордны зүүн талд болно. Энэ үеэр тус ордны авьяаслаг хүүхдүүд үе тэнгийнхэндээ уран бүтээлээ толилуулах юм. XX зууны шилдэг дууны хөшөөг зургаан метр зузаан ган төмөр металлаар дүрсжүүлжээ. "Маамуу нааш ир" дуунд зориулан хөшөө босгох шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн жил гаргаж, ерөнхий загварыг уран бүтээлч Б.Эрдэнэбат хийсэн юм."Маамуу нааш ир" дууг Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч, яруу найрагч Д.Лувсаншарав 1956 онд ЗХУ-д суралцаж байхдаа аяыг нь зохион, яруу найрагч Ч.Лхамсүрэн шүлгийг нь бичиж амьдруулсан түүхтэй. Тэрээр энэ дууны аяыг зургаан настай охин Л.Халиунсүрэнгийнхээ аялсан содон аялгуунаас зохиосон гэдэг. Энэ жил энэхүү түүхт дууны 55 жилийн ой тохиож буй.

Дашрамд дуулгахад, дээрх хөшөө дуунд зориулж босгосон  манай улсын гурав дахь хөшөө юм. "Халуун элгэн нутаг", "Алтан шар зам" дуу хөшөөнд мөнхөрсөн билээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top