Задлан шинжилгээний хуурамч тэмдэглэл үйлдсэн эмч Ц, мэргэжлээс шалтгаалсан өвчний хуурамч баримт бүрдүүлсэн мэргэжлийн хяналтын байцаагч О нарт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн сум дундын шүүх хянан шийдвэрлэжээ. "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн ажилтан Д ажлын бус цагаар явж байгаад нас барсан аж. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт үйлдвэр нөхөн олговор олгодог. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч О-гоор өвчтөний хуурамч түүх бичүүлж, Ц-гээр задлан шинжилгээний хуурамч тэмдэглэл хийлгэн мөнгө төлжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд О-д таван сая 616 мянган төгрөгөөр торгох ял, эмч Ц-д хоёр жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, эмчээр ажиллах эрхийг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )