Бензин, дизель түлшний хомсдол монголчуудыг бараг бүхэлд нь боомилж эхэллээ. Улсын хэмжээгээр дөнгөж наймхан хоногийн нөөцтэй болоод байна. Амьдрал залгуулдаг томоохон компаниуд гурав хоногийн нөөц шатахуунтай байгаа гэнэ. Хот доторх автобусуууд болон орон нутгийн нийтийн тээврийн унаа түрүүчээсээ сул зогсоод хэд хонож байна. Тэгтэл бас Улаанбаатар-Эрээний хоёрдугаар ээлжийн болон Улаанбаатар-Шарын гол, Улаанбаатар-Зүүн-Баянгийн чиглэлийн галт тэрэгнүүд өчигдөр оройноос сул зогсолт хийхээс аргагүй болсон байна.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )