Хэдийгээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү тамхиа хаях хүсэл эрмэлзэлтэй байж, түүнийхээ төлөө тэмцдэг ч бодит байдал дээр амжилтад хүрэх нь цөөн гэнэ.Учир нь тэд хорт зуршлаа хаях шийдвэртээ итгэл муутай ханддагаас гадна тэвчээргүй байдаг аж. Олон эмэгтэй жирэмсэн үедээ тамхиа хаядаг ч төрснийхөө дараа бүр ихээр шунан татдаг байна. 1990-2010 оны хооронд хорт зуршлаа гээх хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь зорилгодоо хүрч чадаагүй байна. Гэтэл эрчүүдийн 30 орчим хувь нь л дахин татаж эхэлдэг аж. Судалгаагаар ахимаг насны эмэгтэй тамхичид залуу бүсгүйчүүдээс илүү амжилттай зорилгоо биелүүлдэг нь тогтоогджээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )