Л.Гансүх "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" байгуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж байна.

Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ байгуулснаа зарлаж, хэлмэгдэгсдийн эрх ашгийг хамгаалж ажиллана гэсэн юм.

Цааш нь "Намайг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсны дараа зургаан хүн уулзлаа. Бүгд Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бий болгосон хонгилоор орж, хохирсон хүмүүс. Эдгээр хүмүүс хамтарч энэ бүхэнтэй тэмцье гэсэн санал гаргасан. Учир нь хэлмэгдсэн хүмүүс олон бий. Нэгэнт хонгилд хэлмэгдээд бүх шатыг нь туулсан хүний хувьд би хонгилыг нураахад дуу хоолойгоо оруулахаар холбоогоо байгуулахаар шийдсэн” гэж зөвлөсөн асан Л.Гансүх ярив.

"Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ

 

  1. Хонгилын хоригчдын эрх ашгийг хамгаалах
  2. Шүүх, прокурор, авлига, тагнуул, цагдаад шургалсан хонгилын гишүүдийг илрүүлэхэд хамтарч ажиллах
  3. Хонгилыг арилгах чиглэлээр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар Төрийн байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна.


ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕОНООС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(202.131.243.190) 2019 оны 03 сарын 27

BITGII HUTS GANSUH BUGDIG DELGEH HEREGTEI

0  |  0
МАНгуунуудад(103.111.68.3) 2019 оны 03 сарын 27

Битгий худлаа шаагаад бай 2012-2016 АН маш их ажлыг Чингис Самурай бондны нийлээд 2,2 тэрбус ам доллараар бүтээн байгуулалт шинэчлэл хийсэн тэд үнэгүй хийгдээгүй зам барилга станц цементны үйлдвэрүүд үнэ өртөгтэй босдог харин 2016-2020 оны хооронд 4 тэр бум ам доллар зээлсэн МАН ямар ажил хийж бүтээсэн юм заагаад өгчих харин концесс тендер ЖДҮ гээд баахан хулгай л хийлээ. Өр ч нэмлээ үнэ татвар нэмэгдлээ амьдрал сайжирсан юм уу МАНГАРУУДАА

1  |  0
зочин(59.153.115.207) 2019 оны 03 сарын 27

Хэрэг хийж ял авчихаад хэдэн жилийн дараа хэлмэгдсэн болж жүжиглэдэг болж дээ

0  |  0
зочин(202.131.245.69) 2019 оны 03 сарын 27

сэтгүүлч Уянга энэ хүний идэж завшсан хөрөнгийг илчлээд байсан билүү. энэ ч нээх ариун цагаан хүн биш байх аа даа. 2012-2016 онд АН-ынхан Монгол улсын өр бөөсөнд оруулж өөрсдөө баахан төрийн мөнгөнөөс авсан нь үнэн биз дээ.

1  |  0
Top