Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх өнөөдөр /2019.03.27/ "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ байгуулснаа зарлаж, хэлмэгдэгсдийн эрх ашгийг хамгаалж ажиллахаа мэдэгдлээ. Тэрбээр “Намайг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсны дараа зургаан хүн ирж уулзлаа. Бүгд Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бий болгосон хонгилоор орж, хохирсон хүмүүс. Эдгээр хүмүүс хамтарч энэ бүхэнтэй тэмцье гэсэн санал гаргасан. Учир нь хэлмэгдсэн хүмүүс олон байна. Нэгэнт хонгилд хэлмэгдээд бүх шатыг нь туулсан хүний хувьд би хонгилыг нураахад дуу хоолойгоо оруулахаар холбоо байгуулахаар шийдсэн” гэсэн юм.
Л.Гансүхийг “Шударга бусын хонгил хэлмэгдэгсдийн холбоо” ТББ байгуулснаа зарласан хэвлэлийн хурлын үеэр түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авав.
-“Шударга бусын хонгил” гэж та яг юуг хэлж байна вэ?
-Энэ бол хуулийн байгууллагыг бүрэн хамарсан мафи юм. Энэ мафийн сүлжээ хүний эрхийг бүрэн алдагдуулж байна. Мафийнхан өнөөдөр бүтцээ хамгаалахын тулд хамгийн сүүлчийн боломжоо ашиглаж байна. Тэгэхээр хууль, хүчний байгууллагын удирдлагуудын мафийн бүтцийг нэг хоногийн өмнө ч гэсэн задлах ёстой. Уг нь энэ хүмүүс өөрсдөө өргөдлөө өгөөд салах юм бол хойч үед хэрэгтэй юм. Гуравхан хүнийг буулгахын тулд гурван хуульд өөрчлөлт оруулах нь хэцүү.
Ц.Элбэгдорж Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг дарамталсаар байгаад хугацаанаас нь өмнө халахад хэн шударга ёсны төлөө хашгирч байсан юм бэ? АТГ-ын дарга нарыг шоронд оруулж байхад хэн ч хашгираагүй. Тиймээс эд нарыг маш хурдан зайлуулах хэрэгтэй байгаа юм. Үүний төлөө ажиллаж байгаа төрийн гурван өндөрлөгт баярлалаа гэж хэлэх байна.
-“Шударга бусын хонгил”-ыг нураахад хэчнээн албан тушаалтан хамрагдах бол?
-Хонгилд 10 хүрэхгүй хүн бий. Гэхдээ удирдлага нь болохоор доороо байгаа ажилтнуудаа дарамтлаад хүсээгүй зүйлсийг нь хийлгэж байгаа. Эд нарыг хүчээр авч хаяхгүй бол цаг тутамд хуурамч юм хийнэ. Хамгийн түрүүнд Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, АТГ-ын удирдлагууд холдох ёстой. Тэгэж байж барьцаанд байдаг гар хөл нь нурж унана. Хуулийн иж бүрэн өөрчлөлтөө одоо хийх хэрэгтэй.
-ҮАБЗ-өөс шүүгчийн томилгоог шийддэг болно гэж харагдаж байна?
-500 гаруй шүүгчийг солихын төлөө 500 гаруй удаа хуралдаад сууж байдаг ҮАБЗ гэж байдаг юм уу? Энэ мафийн бүтцийг хамгаалж үлдэх нь мафийн гар хөл болсон хүмүүст хэрэгтэй байгаа. Тиймээс хэн хэн эсэргүүцээд байгаагаас хонгилын холбоотнууд харагдана. Би эсэргүүцээд байгаа хүмүүсийг хараад үнэхээр бухимдаж байна.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн зорилго нь зөв ч арга нь буруу гэж шүүмжилж байна. Өөр арга бий юу?
-Өөр ямар арга байгаа юм бэ? Эрүүдэн шүүсэн нь нотлогдоод байхад өөрийнхөөрөө шийдчихэж байгаа Ерөнхий шүүгчийг яах юм? Ерөнхий прокурорыг яах юм? Яаж зайлуулах юм? Зургаан жил болсны дараа л зайлуулна шүү дээ.
-Дахин “ХОНГИЛ” бий болохгүй гэх баталгаа бий юу?
-Ямар ч байсан одоо байгаа “Шударга бусын хонгил”-оо нураагаадахъя. Дараагийн хонгил бий болгохгүйн тулд бүгдээрээ саналаа хэлэх ёстой.
-Шударга бусын хонгилд хохирчдын холбоонд хандсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Агентлагийн захирал хийж байсан хүмүүс. Өнөөдөртөө нэрийг нь хэлмээргүй байна. Яг надтай адилхан хонгилоор явсан. Ер нь хохирсон хүмүүс тодорхой. Б.Хурц өөрийнх нь компанид татвар тогтоолоо гэж Энхбат гэдэг татварын байцаагчид хуурамч хэрэг үүсгээд шоронд хийсэн. Д.Цогтбаатар гээд сөрөх тагнуулын газрын даргыг шоронд хийж байсан шүү дээ.
-Та АН-ын гишүүн. АН-ын зүгээс шүүх эрх мэдэлд халдсан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж буруутгаад байгаад ямар тайлбар хийх вэ?
-Үндсэн хуулийн бус арга гэдэг нь Ц.Элбэгдоржийн хийсэн ажил. Өдөр болгон дуудаж, дарамталсаар байгаад өөрчилсөн. Дарамтлуулсан хүмүүс өөрсдөө амаараа хэлэх байх. Одоо бол УИХ хууль оруулаад өнөөдрийн хэдэн удирдлагыг солих дээр асуудал байгаа гэж би харж байгаа.
Би АН-ын гишүүн гэж өөрийгөө бодож байгаа. АН-ын удирдлага болсон хэдэн хүн үүнийг эсэргүүцэж байгаа.
Сэтгэгдэл ( 10 )
За ёстой зөв юм хийж дээ?? Амжилт . Эрх чөлөөт Эх орондоо амьдарч байж хүний ёсноос гадуур зандалчлуулж хүний үзэх ёсгүй зовлонг үүрсэн хүн л ийм хүмүүнлэг ажил зохион байгуулна. Та нарыг дэмжиж ажиллах болноо. Дансаа явуулаарай. Хоосон хонохгүй 2 идэхгүйч дунд давхаргаас доош явж байгаа хүн байна. Машин тэргээ зарлаа... одооч өрнөөс салаагүй явна. Гэхдээ тусалнаа.
Zuv, elbegdorj bolon tuunii tzerguudiig shalga! Zuv, demjij bna.
MASH ZOB
Ан Элбэгдоржтонгуудаас холдож ,шалгуулах ,хэрэгтэй.
comment ustgaadaaraai kkk
Гансүхээ Оюутолгой юу болсон бэ
irgen hereg uildwel shudarga yosnii hongiloor, uls turchid hereg uildwel shudarga busiin hongiloor kkkk
Дэмжиж бна
Томчуудын тоглоомод шоглуулсан чинь үнэн ч улсад хохирол учруулсан чинь бас үнэн ш дээ. Муу авилгач битгий битгий хэлмэгдсэн болоод жүжиглээд бай. Харин ч бага ял эдэлсэндээ баярла
nvvrsnees um husaad shorond oroo bz de odoo xudlaa chiheh ni ene ugaasaa hvn muutai