Ордны арын замыг хаах хугацааг хойшлуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 01

Улаанбаатар хотод зам засварын ажил энд тэндгүй үргэлжилж байгаа билээ. Тэдний нэг болох Засгийн газрын ордны хойд тал буюу Залуучуудын гудамжны замыг график ёсоор даваа гарагаас эхлэн ирэх ням гараг хүртэл долоо хоног хаах ёстой байсан. Гэвч дизель түлшний хомсдлоос болж тус замыг хааж засах хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Ингээд шатахууныхаа нөөцийг бэлдсэний дараа энэхүү замыг хааж засварлахаар болжээ. Бусад зам засварын ажил ч мөн зогсонги байдалд ороод байгаа юм байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас түлшний асуудлыг яаралтай шийдэж өгөхгүй бол дулааны улиралд замаа засаж дуусахгүй нь гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьжээ. Гэхдээ замын компаниудад дизель түлш нэмж өгнө гэсэн хариу одоогоор ирээгүй байгаа аж. Харин ачаалал ихтэй гол замуудын засварын ажлыг тасалдуулахгүйн тулд нөөцийн түлшнээс өгсөн байна. Дашрамд сонирхуулахад энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд нийтдээ 76 км зам өргөтгөж шинэчлэх юм байна.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top