ЗИНДАА | Энэ 7 хоногт онцолсон нийтлэл, сэдвүүд

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 31

ZINDAA.MN сайт энэ долоо хоногт онцлон бэлтгэсэн ярилцлага, нийтлэл, сурвалжлагаа уншигчдадаа нэгтгэн хүргэж байна.


Хятадын дүрмээр амьсгалах ЦАГААН ХАДНЫ хоёр амьдрал

Цагаан хад боомтоос Гашуун сухайт хүрэх тээврийн зам аль хэдий нь цуван зогсох ачааны тэргээр дүүрчээ. Цагаан хад боомтын зүүн урд байх жижиг толгодоос урд талын жижиг толгодыг ороосон луу адил үзэгдэнэ. Биднийг сурвалжлагаар очихоос өмнө татан авалт гайгүй байжээ. Гэвч Хятадын талын сүлжээ тасарч хоёр хоног хил нэвтрүүлээгүй байна. Сурвалжлагаар очсон яг тэр өдөр Оюутолгойн ачааны тэрэг Гашуун сухайт орчимд осолдсон нь ийнхүү урт цувааг нэмэгдүүлэх үндэс болжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


С.Зоригийн хэргээр хэлмэгдсэн Д.Энхбат агсанд хорт тариа тарьж, бууны бөгсөөр балбаж, цаазаар авна гэж ЭРҮҮДЭН ШҮҮЖ байжээ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргээр бүх шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг  УИХ-ын гишүүд өчигдөр /2019.03.27/ үзлээ. Үзээд ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл болж гэж бүгд уулга алдлаа. Уг нь тэднийг ЭРҮҮДЭН ШҮҮЖ байна гэх мэдээлэл 2016 онд анх дэлгэгдэж байсныг сануулах нь зөв байх. Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр энэ талаар хэлэхдээ “Нөхрийг маань үнэнээ  хэлэхээр нь тог цохиулдаг аппаратанд суулгасан байсан. Тэгсэн ингэсэн гэж хэл гэж тулгадаг. Би тийм юм хийгээгүй гэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг байсан гэсэн. Хийгээгүй хэргийг хийсэн болгох гэж ингэж байгаа юм чинь, тэнд бидний  нүднээс далд хичнээн ямар аймшигтай дарамталж байгааг бид мэдэхгүй шүү дээ” хэмээн ярьсан байдаг. Тэгвэл эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн гишүүдийн мэдээллээр бол зүй бус дарамтууд үзүүлж байсан нь ил боллоо.  

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Б.Лхагвасүрэн: Охин гэрийнхнийгээ гарсан хойгуур үсэрсэн

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор жирэмсэн эмэгтэй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарсан. Болсон явдлын талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


ЭРҮҮДЭН ШҮҮСЭН 27 минут 8 секундын БИЧЛЭГ

-Ямартай ч эрүүдэн шүүж байгаа 27 минут 8 секундын бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүллээ. Харин бичлэгээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хүч хэрэглэж, ял тулгасан гэх ганцхан зүйл л уншигдана-

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан болох нь ил боллоо. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Харин Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг өнөөдөр /2019.03.29/ хэвлэл мэдээллийнхэнд үзүүллээ.  

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг суллах ёстой

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял сонссон ялтнуудыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд үзүүлж дууслаа /2019.03.29/. Төрийн ордон дахь 120 хүний багтаамжтай Иргэний танхимд хэвлэлийнхэн эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзсэн. Ингэхдээ хаалттай буюу сэтгүүлчдийн гар утас, дуу хураагуур, зургийн аппарат, видео камер, бал, цаас гэх мэт зүйлсийг хураан авч, дотогш оруулсан юм. Засгийн газрын хэвлэлийн албанаас бичлэгийг олон нийтэд үзүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах нь тохиромжгүй гэж үзэж байгаа бөгөөд "Сэтгүүлчид мэдэх эрхтэй, баримтууд дээр тулгуурлаж мэдээлэх үүрэгтэй. Зүй бус яргалал, хүч хэрэглэсэн зүйлийг нийгэм даяар үзүүлэх нь сөрөг үр дагавар өндөртэй байдаг" гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!

Е.Сагсай: Намайг 10 жилийн өмнө айлд согтуу байхад хүч хэрэглэж, рекет хийх замаар бичлэг хийсэн 

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Е.Сагсай прокурортой холбоотой ноцтой зүйлийг ярьсан билээ. Тэрбээр Е.Сагсай прокурорыг яллагдагч, шүүгдэгч нарыг ялаас мултална, хорих ангиас гаргана гэх нэрийдлээр эхнэртэй нь бэлгийн харьцаанд ордог талаар хэлсэн байдаг. Харин өнгөрсөн баасан гарагт нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан мэдээлэл хийж, Е.Сагсай прокурорын хагас нүцгэн бичлэгийг олон нийтэд ил болгосон юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Л.Бямбаа агсан хүүгийнхээ амийг аварсан уу, дарамтлуулсан уу!

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр одоогоос нэг сарын өмнө буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан байдаг. Тэдний дунд гавьяат хуульч, Л.Бямбаа агсан байсан ба тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон түүний ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан байна. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж 48 цагийн хугацаагаар ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очих үед Л.Бямбаа амиа алдсан байсан тухай Нийслэлийн прокурор Д.Баярсайхан мэдээлсэн юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


ЖДҮ эрхлэгч нэрийн дор АЛБАН ТАТВАРААС чөлөөлөгдсөн байжээ

Авлигатай тэмцэх газар сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.03.25/ хийлээ. Уг хурлаар 2019 оны гуравдугаар сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


АНУ Хятадтай худалдааны хэлэлцээгээ сунгахад бэлэн байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Хятадын төлөөлөгч нартай худалдааны зөвшилцлийн асуудлаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаа аж. Сарын турш үргэлжлүүлсэн ч бэлэн байгаа талаараа Үндэсний эдийн засгийн зөвлөл мэдээлжээ. “Дахиад хэдэн долоо хоног, сар хэрэгтэй бол бид эсэргүүцэхгүй. Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдсэнчлэн бид АНУ-ын хувьд сайн байх хэлэлцээрт хүрнэ. Хугацааг чухалчлахгүй” гэж Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лоуренс Кадлоу мэдэгдсэн талаар “RT” агентлаг мэдээлсэн байна.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Японд дурлаж, Хакүхог шүтдэг Лукас Подольски

Дэлхийн аварга, Германы шигшээ багийн довтлогч асан Лукас Подольски Японы “Виссель Кобэ” багт шилжээд 2 жил болж байна. Япон орон түүнд маш их таалагдаж байгааг түүний олон нийтийн сүлжээнээс харж болно. Сүүлийн үед Лукас нэгэн хоббитой болоод байгаа нь сүмо бөх. Мэргэжлийн сүмогийн Коконоэ дэвжээнд зочилж, маваши углан, дээд зиндааны бөхчүүдтэй хамт бэлтгэл хийсэн байна. Мөн тэр их аварга Хакүхотой дотнын анд найз.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Ёкозүнагийн зөвлөл: Хакүхо алга ташин, уухайлах ёсгүй байсан

Японы Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл башё болгоны дараа хуралддаг билээ. Тус зөвлөл өнгөрсөн тэмцээнд аваргууд хэрхэн барилдсаныг дүгнэхээс гадна ёкозүна цол олгох эсэхийг шийддэг. Хаврын тэмцээний дараа ч Ёкозүнагийн зөвлөл хуралдсан. Зөвлөлийн тэргүүний албыг саяхан авсан Яно Хиронори “Хаврын тэмцээнд ёкозүна, озэки цолтнууд залуучуудын өмнө хана болон зогсож, үүргээ сайн биелүүллээ. Хакүхо, Какүрюү хоёрын барилдаан ч үзэгчдийг сэтгэлийг татсан сайхан барилдаан болсон” гэж магтсан ч их аварга Хакүхо ярилцлага өгөх үеэрээ Хэйсэй эриний сүүлчийн башё өндөрлөснийг алга ташин тэмдэглэж, үзэгчдийг уухайлуулсныг шүүмжиллээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Game of Thrones, Crazy Rich Asians киноны уран бүтээлчид Монголд ирнэ

“Хануй филм” НСТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар болсон. Наадмын хүрээнд нийт 16 уран бүтээлч ирэхээр болоод байгаа юм. Анхдугаар наадмын хүрээнд кино зохиолч, найруулагч, зураглаач, жүжигчин, кино урлагийн эрхзүйн мэргэжилтэн зэрэг холливудын олон уран бүтээлч, кино урлагийн төлөөлөгчид ирэхээр болжээ.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!


Өглөө хаанаас эхэлдэг вэ: ТҮҮНИЙ ГУРВАН ӨӨР АЖИЛ

Бужигнасан, заримдаа толгой эргэм утга учиргүй энэ амьдралын хэмнэлийг бид 24 цагаар томьёолж, нэг өдөр хэмээн нэрлэдэг. Энэ л нэг өдрийг хүн бүр өөр өөрийнхөөрөө туулж, ардаа орхидог байх. Дэлхий дээр аж төрж яваа мянга мянган хүний өглөө өөр эсвэл ижил байдаг болов уу гэж бодоход сонин. Хүн бүрийн өглөө өөр өөр байдаг нь илэрхий. Тэгвэл таны өглөө чухам хаанаас эхэлдэг вэ? Бид энэ асуултын хариуг ил болгохоор “Өглөө хаанаас эхэлдэг вэ?” булангийнхаа анхны зочны эрэлд гарсан юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
 


Сынриг амиа хорлох вий хэмээн фэнүүд нь санаа зовж байна

Энэ бүх дуулиан 2018 оны арваннэгдүгээр сарын 24-нд Сөүл хотод байрлалтай “Burning sun” шөнийн клубээс эхэлжээ. Шөнийн клубын зодоон өдгөө Өмнөд Солонгосын шоу бизнесийн салбарыг тэр чигт нь хамарсан томоохон хэрэг болж өргөжөөд байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top