Zindaa.mn сайт яруу найргийн буландаа “Мөнгөн үеийнхэн”-ий бүтээлээс сорчлон нийтлэхээр боллоо. Энэ удаа цөөвтөр найрагчийн шүлгийг толилуулъя.
Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай!
Амьдрал бол сонгодгийн сонгодог жүжиг. Хүн үүнд оролцон тоглохдоо гол дүрийг бүтээж аж төрөх учиртай
Гаанжуурын Баатар
Монгол зориг
Аяны дугараа
Аавынхаа дөлгөөхөн харцны дор номхон
Анхны учрал
Айдас үргээж дэгдээсэн босгоны дэргэд намхан
Алганы хонхор цусныцөгц болох насанд
Андынхаа самсаан дээр догшин
Бойтогны хонх шулганан очих аз жаргалыг
Босоогоороо өхөөрдөх
Манлай ван шиг өндөр
Мандухай сэцэн манцуйдаа сүүлтэй хамт хөхөж өссөн
Маргаашийн гэгээн нарыг инээмсэглэнхэн өргөлцсөн
Монгол зориг чи мину
Жамух шиг эрмэлзэн өндийж
Жадны үзүүр дээр завилна
Яруу найраг шиг тансагхан дотортой
Янаг хайр шиг тунгалагхан гадартай
Дорнын хийцтэй дээлтэй
Монгол зориг чамд сайхан зохино
Бүжинлхам
Хүслийнхээ шугуйг сүлжинэ
Хүмүүн заяаны нүглээс хулжина
Салхины дор хярж, амьдрал үнэрлэнэ ,
Сарны гэрэл дагуулан анирлана
Сүүдэр талаас нь сэм гэтнэ
Сүүлгүй чоно яахаа мэднэ
Ганзагандаа нулимс дусааж харихгүйг мэднэ
Ханийн совин хиртэхийг мэднэ
Мэдсэн бүхнээ сүлжин чөдөр зангидсан
Миний хүслэн намайг адуу биш гэж зэмлэсэн
Зоргоороо тэр минь үйлээ дагаж
Зовон жаргах ерөөлтэй юм гэнэ
Тэвчээр алдарч бодол хөдөлнө
Тэлмэнхэн догдлол дээгүүр дэгдэнхэн одно
Нарнаасаа нас долоолгосон он жилүүд
Надаас чамайг аварлаа
Босгоны өмнө хөндөлсөж
Бодол минь намайг түшлээ
Шүүдэр бүрийг түүж шимдэг өглөөн нарны туяан дор
Шүлгэнд минь мөрөө үлдээсэн Бүжинлхамдаа баярлана
Нүдний бороо
Намуухан бүлээхэн бороо шиврэнэ
Надад уусан шингэнэ
Нартай бороо шиг уйтгар угааж зүсэрнэ
Намайг уясгаж зөөлөн, зөөлөн үсэрнэ
Нүдний бороо алгуурхан бөмбөрнө
Нүүдэл хийж өнхөрнө
Нүүрнийхээ сайхныг сүүдэрлэн өнгөрнө
Нуугдан туугдсан нөмгөн хайр чичирнэ
Бодлоо дэлгэн өрөөлдөж нөмөрнө
Чи минь бодлын үзүүр имэрнэ
Санаа алдахад чинь бодол дэрвэнэ
Зүрхний зүгдүрвэнэ
Чин хайраа өнгийж харна
Чиний минь сэтгэл дээр хэн нэгний
Гишгэсэн мөр харлана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )