Эх үрсийн баярыг тохиолдуулан "Оюунлаг зуун" ТББ-аас хос ном гаргажээ. "Хүүтэй боллоо", "Охинтой боллоо" гэсэн нэртэй эдгээр номонд хүүхдийн асаргаа, арчилгаан дээр анхаарах зүйл, түгээмэл алдаанууд, эцэг эхчүүдийн асуултад мэргэжлийн эмчийн өгсөн зөвлөгөөг багтаажээ. Жишээлбэл, "Охинтой боллоо" номонд охин хүүхдийн бие махбодын онцлог, тулгардаг асуудлууд, тэдгээрийг даван туулах арга замууд, өвчилдөг өвчнүүдийг хэрхэн ялгаж таних вэ гэдгийг багтаасан байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )