Наполеоны хайрын захианууд 500 мянган еврод хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Наполеоны хайрын захианууд 500 мянган еврод хүрчээ

Францад болсон дуудлага худалдааны үеэр Наполеон Бонапарт эхнэр Жозефинадаа илгээсэн хайрын гурван захиа нь 510 мянган еврогоор зарагджээ.

1796 онд ирээдүйн Францын эзэн хаан Итали руу дайлаар мордох үеэр бичсэн захидал нь хамгийн өндөр үнэд хүрчээ. Эл захидлыг 221 мянган еврогоор худалдан авсан байна. Дуудлага худалдаа зохион байгуулагчид твиттер хуудсандаа “Хайр мандтугай” гэж бичээд, зарагдсан захидлын гэрэл зургийг байршуулжээ.

Наполеоны захидлууд 2015 онд дампуурлаа зарласан “Aristophil” компанийн цуглуулгад байсан аж. Тус компанийн эзэмшилд байдаг маш олон тооны Наполеоны гар бичмэлийг зургаан жилийн туршид дуудлага худалдаагаар зарах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top