Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэгцээний түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс түүхий нүүрсийг орлох сайжруулсан түлш үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн юм. Үйлдвэр өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн туршилт хийж, эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн ба түүхий нүүрснээс гарах хорт байдлыг 30-40 хувиар бууруулсан байна.
Түүнчлэн "Амьсгалын замаар хорт хавдар үүсгэдэг химийн элементийг үгүй хийдэг нэмэлт бодисыг сайжруулсан шахмал түлшинд оруулсан" гэж "Тавантолгой түлш" компаниас онцолж байна. Гэсэн ч сүүлийн үед "Илчлэггүй чанар муу, сайжруулсан түлш үйлдвэрлэж байна" гэх шүүмжлэл түгээд буй. Үүнд дараах хариултыг өгч байна.
МОБАЙЛ ТВ
Сэтгэгдэл ( 0 )