Зөвлөмж: Шалгалт амжилттай өгөх нууц

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02

Оюутан сурагч та бүхэн хаврын шалгалтандаа бэлдээд цаг заваар хомс явна уу? Мөн шалгалтаа "А" үнэлгээтэй өгөх гэсэн бодлоор жигүүрлэн яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс  Zindaa.mn сайт та бүхэнд шалгалтаа хэрхэн сайн өгөх талаар зөвлөж байна. Үүний нууц нь цагаа зөв хуваарилах буюу зохион байгуулалт гэнэ.  Зохион байгуулалттай байхад дараах таван зөвлөгөө танд тус болно.

1.  Эхлээд тестийнхээ журмыг сайн хар. Асуулт бүрийг уншиж, ойлгохгүй зүйлээ нэг бүрчлэн багшаасаа асуу. Зөвхөн журмыг сайн ойлгосноор та шалгалтаа амжилттай өгнө. Хэрвээ журмыг нь сайн ойлгохгүй бол мэддэг зүйлээ харуулж чадахгүйд хүрнэ.

2.  Шалгалтынхаа ажлуудыг хүнд, хөнгөнөөр нь ангилан хуваа. Өндөр оноотой хэсэгт их хугацаа зарцуулахаар тооцоолж, цагаа төлөвлө.

З.Хамгийн амархан буюу өөрийнхөө хөнгөхөн хийж чадах даалгавраас хариулж эхэл. Хялбархан даалгаврыг богино хугацаанд бөглөж, бодох нь танд маш их урам өгнө.

4. Хүнд хэцүү асуулт, тестээ маш тайван, нухацтайгаар бодож гүйцэтгэ. Бодлого, асуулт тус бүрийг аль болох төлөвлөсөн хугацаандаа багтааж хийхийг хичээ. Гэхдээ байсхийгээд цаг руугаа харж, хий адгах хэрэггүй.

б.Даалгавраа гүйцэтгэж дууссан бол дахин нягтал. Асуулт бүрийнхээ дагуу даалгавраа шалгаж, эцсийн байдлаар бэлэн болго.  Ингээд танд амжилт хүсье.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top