Энэ сарын 10 гэхэд түлшний хомсдолгүй болно гэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02

Одоогоор манай улс найм хоногийн түлшний нөөцтэй байгаа гэнэ. Энэ тухай тавдугаар сарын сүүлийн өдөр УИХ-ын Эдийн  засгийн байнгын хорооны хуралдаан дээр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван мэдэгдэл хийсэн юм.  Мөн ОХУ, БНХАУ-аас шатахуун авахаар ярьсан, түрүүчээсээ ирж яваа, энэ сарын 10 гэхэд хомсдолгүй болно хэмээн холбогдох албаныхан амлаж байв. Мөн хуралдааны үеэр эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих талаар хөндөж ярилцсан юм. Тухайлбал “Нефть импортолдог компаниуд энэ асуудлыг дэмжиж байгаа бөгөөд өөрсдийн хүчээр ТЭЗҮ-ийг нь хийсэн. Кувейтээс нефть авах боломж бий. Тээврийн талаар Засгийн газраас дэмжлэг хэрэгтэй" хэмээн яамны ажилтан ярилаа. Мөн импортлогчид шатахууныг авч буй үнээсээ 5-8 төгрөгөөр хямдруулж, 1440 төгрөгөөр худалдаж буй. Манай улс бага, дунд хүчин чадалтай нефть боловсруулах гурван ч үйлдвэр барихаар төлөвлөж буй гэнэ.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top