Эквадорын цагдаагийн газар Жулиан Ассанжийн ойрын хамсаатныг баривчилсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Мария Паула Рома “Sonorama” радиод ярьжээ. “WikiLeaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг өчигдөр /2019.04.11/ баривчилсан билээ.
Эквадорын Дотоод хэргийн сайд “Ассанжийн ойрын хүрээллийн хүн нь энд амьдардаг. Бидэнд баттай нотолгоо байгаа. Жулиан Ассанж Эквадорын Гадаад хэргийн сайд асан Рикардо Патиньотой холбоотой байсан. Тийнхүү Рикардо Патиньог баривчилсан” гэжээ.
АНУ-ын Төрийн департамент болон Батлан хамгаалах яамны олон мянган нууц материалыг дэлгэсэн “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг өчигдөр Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны нутаг дэвсгэрээс баривчилсан билээ. АНУ түүнийг шилжүүлэн өгөхийг Эквадороос хүссэн байна.
Тэгвэл Их Британийн Лейборист намын тэргүүн Жереми Корбин Британийн Засгийн газар Ассанжийг АНУ-д шилжүүлж өгөхийн эсрэг зогсох ёстой гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )