Автобусны эцсийн зогсоолуудын засварын ажил эхэлжээ. Энэ жил нийт 10 эцсийн зогсоолыг тохижуулахаас эхний ээлжид тавынх нь тохижилтыг хийж эхлээд байна. Тухайлбал, Бэлхийн эцэс, Баянхошуу, Шархад, Улиастай, Дэнжийн мянгын эцсийн буудлыг тохижуулах ажлыг гүйцэттэж эхэлжээ. Нийслэлийн төсвөөс нэг автобусны буудлыг тохижуулахад 200 гаруй сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан юм. Үлдсэн таван тохижилтыг Концессийн дагуу хийлгэх бөгөөд ирэх долоо хоногт эхлүүлэхээр болжээ. Гэхдээ энэ ажлыг эхлүүлэхэд дизель түлшний хомсдол нэлээд нөлөөлж байгаа юм байна. Тиймээс хугацааг хойшлуулж болзошгүй аж.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )