77 чингэлэг, түц нүүлгэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02

"Хашаа-3", "Явган хүний зам" арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар хийсэн ажлаа нэтгэн дүгнэжээ. Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай болон явган замын хөдөлгөөнд саад учруулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй баригдсан нүүлгэн шилжүүлж газар чөлөөлүүлэх шаардлагатай нийт 299 объект байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 106 объектыг нүүлгэн шилжүүлж, газрыг нь чөлөөлүүлжээ. Тухайлбал 11 хайс, хашаа, 77 ТҮЦ, контейнеруудыг нүүлгэн газрыг нь чөлөөлсөн байна. Харин нийслэлийн хэмжээнд "Хашаа-3" арга хэмжээний дүн ирэх долоо хоногт гарна.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top