Монголчууд эртнээс гурван цагаан буюу давс, элсэн чихэр, өөхийг бага хэрэглэхийг үр хүүхдүүддээ сургасаар ирсэн. Дэлхий нийтээрээ хүнсний аюулгүй байдал, зөв зохистой хэрэглээг түлхүү анхаарах болсон өнөө үед гурван цагааныг хэрэглээнээсээ танах талаар зөвлөгөөг хүргэе.
Элсэн чихрийн хэрэглээгээ багасгахын тулд чихэр, жигнэмэг, мөхөөлдөс, шоколадыг аль болох, баяр ёслолын үеэр л хэрэглэхийг хичээгээрэй. Чихэрлэг, хийжүүсэн ундаа, жүүсний оронд ус, эсвэл чихэргүй жимсний ундаа, байгалийн жимсээр өөрсдөө хийсэн ундааг сонгоорой. Хэрэв та хийжүүлсэн ундаанд дуртай бол жимсний шүүсийг ердийн рашаантай холих маягаар шингэрүүлэн ууж болно.Бялуу жигнэмэгийн оронд чихэргүй тослог багатай жигнэсэн боов, жигнэмэг идэж болно.Талхан дээрээ жимсний чанамал, цөцгийн тос хэрэглэдэг бол тэдгээрийн оронд ургамлын гаралтай масло, нимгэн зүссэн гадилхан хэрэглэж болно.
Өглөөний цайндаа бүхэл үр тариа болох овъёос, эрдэнэ шиш, арвайн гурил, хөх тариагаар хийсэн талх, боов сонгоорой.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )