Франц улсын нийслэл Парис хотын бэлэг тэмдэг “Нотр Дам” католик сүм дөрөвдүгээр сарын 15-ны өдөр шатсан харамсалтай хэрэг болсон билээ. 850 жилийн түүхтэй гэгддэг тус сүм нь орой хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд "Нотр дам" сүмд засварын ажил хийж байсан нь галын шалтгаан болсон хэмээж байна. Аливаа улс оронд оршин буй сүм хийд нь тухайн хотын бэлгэ тэмдэг болдог бодит жишээнүүд олон бий. Жишээ нь Нотр Дамын ариун сүм баригдсан даруйдаа ариун сүмийн үүрэг гүйцэтгэж байсан бол харин одоо олон жилийн түүхийг агуулсан урлагийн бүтээл мэт болсон. Иймээс л жилд 10 гаруй сая жуулчид татдаг байсан биз ээ. Тэгвэл "Нотр Дам" ариун сүмтэй ижил өөр улс орнуудын ариун сүмүүдийг танилцуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )