Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн, бичиг баримтын болоод иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг сар бүр олгож эхэлснээс хойш таван сарын хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд нийт 2.516.596 иргэн Хүний хөгжил сангаас 21 мянган төгрөгийн хишиг хувиа хүртжээ. Мөн ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор хишиг хувийг нэг удаа бөөнөөр нь авах итгэлцлийн гэрээ байгуулж хүсэлт гаргасан 21 аймаг, дүүргийн 57 төсөл ирүүлсэн 4685 иргэнд 944 сая төгрөгийн хишиг хувийг бэлэн бусаар санхүүжүүлсэн байна. Мөн оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлт, иргэдийн хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх санал санаачлагыг дэмжин хишиг хувийг бөөнөөр олгох ажлыг эхлүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )