Францад өчигдөр /2019.04.20/ болсон “Шар хантаазтанууд”-ын жагсаалд 28 мянган хүн оролцжээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, жагсаалын үеэр 227 хүнийг баривчлан саатуулсан байна. Хууль сахиулах байгууллагын 14 ажилтан бэртэж гэмтжээ.
Францад өнгөрсөн 11 дүгээр сард татвар болон шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн “Шар хантаазтанууд”-ын томоохон жагсаал эхэлсэн юм. Жагсаал цуглаан бүрэн намжихгүй, улс орон даяар гарсан хэвээр байна.
Сэтгэгдэл ( 1 )
ажил хийх дургүй амарчлах дуртай гарууд хаа сайгүй, манай манангийн оркуудтай яг адилхан