Замын цагдаагийн газар, Концертын төв хамтран шилдэг дуучин жолооч шалгаруулах улсын уралдааныг зохион байгууллаа. "Алтан шар зам тань өлзийтэй байг" нэртэй уг уралдаан жолооч мэргэжлээр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа дуулах авьяас, сонирхолтой хэн бүхний өмнө нээлттэй байв. Уралдаанд 76 жолооч оролцож, сүүлийн шатанд 25 жолооч үлдсэнээс тэргүүн байрт Д.Лувсандагва, дэд байрт Т.Чулуунбор, гуравдугаарт П.Батжаргал нар шалгарав. Уралдааны хамгийн өндөр настай нь оролцогч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн 75 настай Д.Сосор байлаа. Тэмцээний шүүгчээр урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, гавьяат жүжигчин Ц.Үенч, Замын цагдаагийн газрын Орон нутгийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ганхуяг нар ажиллажээ. Уг тэмцээнийг Монгол улсад цагдаагийн байгууллага үүссэний 90, Замын цагдаагийн албаны 75 жилийн ойн хүрээнд зориулан зохион байгуулжээ.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )