БАЙНГЫН ХОРОО: 2019, 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.23) хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэв. 

УИХ-ын гишүүн О.Батнасан, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Төрийн адуитын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал, дүгнэлтээ гаргажээ. Төсвийн байнгын хорооноос Төрийн аудитын байгууллагыг 2018 онд 38 аудит хийж, гүйцэтгэх сэдэв баталж өгсөн боловч, өмнөх оноос 1 аудит шилжүүлж, төлөвлөгөөнд тусгагдаагүй 5 сэдэв нэмж, нийт 44 аудит хийж гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн аудитуудаас 7 тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд ирүүлээгүй  байна. “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж дуусаагүй барилгуудад”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”, “Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт”, “2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилт явц”, “Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс таван толгой ХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, хувьцааны хуваарьлалт, ногдол ашиг, олголт”, "Төрийн сангийн үйл ажиллагааны тогтолцоо, үр дүн” зэрэг аудитын тайланг Улсын Их Хуралд ирүүлэх нь зүйтэйг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдав. 

Төсвийн байнгын хорооны 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Төрийн аудитын байгууллагыг 2019 онд хуулийн дагуу гүйцэтгэх 18, нийгмийн захиалгаар гүйцэтгэх 8, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 6, нийт 32 аудит гүйцэтгүүлэхээр сэдэв баталсан. Дээрх 32 сэдвээс аудитын зардал тусгагдаагүй болон боловсон хүчний нөөц хүрэлцэхгүй шалтгаанаар 8 аудитын сэдвийг хасах, 5 сэдэв шинээр нэмэх, 4 аудитын тайлангийн хамрах хүрээг багасгаж, сэдвийн нэрийг өөрчлөх, 3 аудитыг нарийвчилж, аудитын сэдвийг тодоррой болгох, 1 аудитын сэдвийн гүйцэтгэх хугацааг өөчрлүүлэхээр саналуудыг ирүүлсэн. Үүний дагуу “Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөл”, “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шижлүүлэх төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт”, “Газрын тосны салбарт 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр  үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт” гэсэн гурван аудитын сэдвийг хасах боломжгүй гэж үзэн, нэг аудитын сэдвийн нэрийг өөрчиллөө. Засгийн газар болон яамдын дотоод аудит, хяналт шалгалтгаар гүйцэтгэх, боломжтой есөн  аудитын сэдвийг хасч, найман аудитын сэдвийг нэмж тусгасан талаар О.Батнасан гишүүн танилцуулгадаа онцлов. 

Түүнчлэн Төрийн аудитын тухай, Төсвийн тухай, Шилэн дансны тухай, Сонгуулийн тухай хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хүрээнд Төрийн аудитын байгууллагын хэмжээнд 2020 онд нийт 31 аудит хийж гүйцэтгэхээр Үндэсний аудитын газраас санал ирүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top