БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин сүр хүчээ үзүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний 70 жилийн ойд зориулсан олон улсын тэнгисийн цэргийн жагсаал мягмар гарагт /2019.04.23/ тус улсын Шаньдун мужийн Чиндао далайн боомт хотноо эхэллээ.

Тус арга хэмжээнд БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын талын урилгаар ойн арга хэмжээнд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн гадаад улс орнуудын флот, төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзалт хийв. Үүний дараа тэрбээр Аофань усан онгоцны зогсоолд хүрэлцэн ирж, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний хүндэт харуултай мэндчилсний дараа “Синин” усан онгоцоор сүрт жагсаалд оролцож буй  хятадын болон олон улсын усан онгоцнуудтай танилцав.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний ойд зориулсан тэнгисийн цэргийн сүрт жагсаалд оролцохоор Чиндао боомт хотод 61 улс орны тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Арван жилийн өмнө болсон БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний 60 жилийн ойн арга хэмжээд ердөө 29 улс орны төлөөлөгчид оролцож байсныг үзвэл энэ жил арга хэмжээний далайцыг илтгэж байна.

Жагсаалд 10 гаруй улсын 20 очрим цэргийн усан онгоц оролцож байгаа бөгөөд ОХУ-ын тэнгисийн цэргийн флотыг “Зөвлөлтийн флотын адмирал Горшков” харуулын хөлөг онгоц тэргүүтэй Хойд флотын дөрвөн цэргийн усан онгоц төлөөлөн оролцож байна. Харуулын хөлөг онгоцыг “Николай Чикер” аврагч зүтгүүр хөлөг онгоц, “Эльбрус” материал, техникийн хангамжийн олон үйлдэлтэй хөлөг онгоц дагалдаж байна. Тус сүрт жагсаалд оролцохоор Оросын хамгийн шинэ үеийн “Адмирал Горшков” харуулын хөлөг онгоц ирсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Үүнээс гадна, Чиндао боомт хотноо Энэтхэгийн “Калькутта” пуужин сөнөөгч хөлөг онгоц болон “Шакти” хангамжийн онгоц, Австралийн “Мельбурн” харуулын хөлөг онгоц, Өмнөд Солонгосын харуулын хөлөг онгоц, Брунейн тэнгисийн цэргийн хүчний харуулын хөлөг онгоц, Бангладешийн байлдааны хөнгөн хөлөг онгоц, Япон, Сингапур, Филиппин, Малайз, Вьетнам зэрэг улсын цэргийн хөлөг онгоцнууд жагсаалд оролцож байна.

Хятадын талаас сүрт жагсаалд 32 цэргийн хөлөг онгоц, 39 нисэх онгоц оролцож байна. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнуудыг зургаан хэсэгт хуваагдан жагсчээ. Энэ нь “Ляонин” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоор ахлуулсан бүлэг, шумбагч онгоц, сөнөөгч онгоц, харуулын онгоц, десантын хөлөг онгоц болон хангамжийн хөлөг онгоцны бүлэг юм.

Тэнгисийн цэргийн жагсаалд нисэх онгоцнууд сүр хүч нэмэх гэнэ. Холын зайд радиолокацийн илрүүлэлт хийх онгоц, тагнуулын онгоц, шумбагч онгоц эсэргүүцэгч нисэх онгоц, бөмбөгдөгч онгоц, сөнөөгч онгоц, харуулын сөнөөгч онгоц, нисдэг зэрэг нийт 39 нисэх онгоцыг дайчилжээ. Жагсаалын үеэр шинэ үеийн цөмийн шумбагч онгоц, шинэ үеийн пуужин тээгч онгоцнуудыг анх удаа олон нийтэд үзүүлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АНХАА(64.119.26.40) 2019 оны 04 сарын 23

УХААНТАЙ УДИРДЛАГАТАЙ, ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАСАН АРД ТҮМЭНТЭЙ УЛСАА ГЭЖ....МӨН Ч САЙХАН ХӨГЖИХ ЮМАА. ЭНЭ 75 ҮХРЭЭ 10 ХЯТАДААР СОЛИХ ЮМСАН.

0  |  0
unshigch(31.164.60.87) 2019 оны 04 сарын 23

tom ornuud gogo umaa. syr javhlantai baina

0  |  0
Top