Эмч нар түүхий хуулийн золиос болохгүйн тулд суулт хийнэ гэж мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02


 

 

 Саяхан батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль эмч эмнэлгийн ажилтнуудыг бороохойдсон хууль боллоо хэмээн тэд үзэж байна.  Уг хуулийг батлахдаа тус салбарын ажилтнуудын саналыг огт аваагүй тул хэсэгчлэн хориг тавих саналтай байгаа ажээ. Уг салбарын шинэчлэлийн талаар 2008 оноос хойш тэд хүлээж байгаа бөгөөд уг хуульд Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь шийдэх, эмнэлгүүдийн бие даасан байдлыг хэрэгжүүлэх,  салбарын социализмын үеийн тогтолцоог халах,  сумын эмнэлгүүдийг гадаадын эмнэлэгүүдтэй шууд харьцаж байх гэх мэтийн долоон санал хүргүүлжээ.  Гурван жил хүлээгдсэн уг хуульд дээрх саналуудыг огт оруулалгүй харин эмч эмнэлгийн салбарын ажилтнуудыг алдаа дутагдал гаргавал торгох, шийтгэх заалтууд орсон нь уг хуулийн тогтолцоо буруу байна гэж үзэхэд хүргэж байгаа аж  Жишээ нь 30 жил ажилласан  эмч 350 мянган төгрөгний цалинтай, нэг удаа алдаа гаргавал 3,5 сая төгрөгөөр торгуулна гэсэн заалт байгаа. Торгож шийтгээд эхэлбэл эрүүл мэндийн салбарынхан боловсон хүчний дутагдалд орж магадгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг айлгаж сүрдүүлэх замаар сайжруулахгүй. МУ-ын эрүүл мэндийн салбар захиргаадалтын удирдлага руу шилжиж байна. Энэ заалтуудыг өөрчлөх ёстой гэж  эмч эмнэлгийн ажилтнууд үзээд суулт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.  

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top