Хүний нүүрийг өөрчилдөг технологийг хориглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 24

Хятадын хууль тогтоох байгууллага видеон дээр хүмүүсийн нүүрийг өөр хүний нүүрээр сольж, эвлүүлэх чадвартай хиймэл оюун ухааны технологийг эрсдэлтэй гэж үзжээ. Энэ асуудлаар Хятадын Ардын их хурлын холбогдох байнгын хороо хэлэлцэж байгаа аж. Энэ технологи нь хүний өөрөө өөрийгөө төлөөлөх эрхэнд халдсан гэж үзжээ.

Ийм төрлийн хиймэл оюун ухааны технологийг хориглох тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэж байгаа талаар урд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ. Хүний нүүрийг өөрчилдөг технологийг хориглохгүй бол улс орны эрх ашигт ч хохирол учруулж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top