Автобусны үнэ албан ёсоор нэмэгдээгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02


 

 Нийслэлийн нийтийн тээврийн газраас том оврын автобусны үнийг албан ёсоор нэмээгүй гэж мэдэгдлээ. Өнөөдрөөс эхлэн тасалбарынхаа үнийг нэмж 400 төгрөгөөр үйлчилж байгаа компаниудад захиргааны хариуцлага тооцох ажээ. Нийтийн тээврийн газраас  тасалбарын үнийг нэмэх саналыг холбогдох яам, НЗДТГ-т хүргүүлсэн байгаа бөгөөд дээрх байгууллагаас хариу ирсний дараа тасалбарын үнийг  хэдэн төгрөгөөр нэмэх эсэхийг шийдвэрлэж, автобус компаниудтай гэрээ байгуулахаар хүлээж байгаа ажээ.
 Газрын тосны хэрэг эрхлэх газраас өгсөн мэдээгээр нийтийн  тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудыг энэ сарын 6 хүртэл дизель түлшээр хангах боломжтой байгаа бөгөөд хэрвээ таны үйлчлүүлсэн автобусны кондуктор 400 төгрөг төлөхийг шаардвал 321490, 323176, 326352 утсанд мэдэгдээрэй.   

 Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top