Б.Амархүү хөршдөө халгаатай нэгэн гэнэ. Учир юув гэвэл Орост шинэ баригдсан орон сууцнуудын хана нь нимгэн болохоор хажуу айлуудынх нь шивнэж хэлсэн үг ч сонсогддог аж. Тэрбээр зурагт хөгжмийнхөө дууг дээд цэгт нь хүртэл чангалж хөршүүдээ зовоодгоос гадна гэртээ байнга хүмүүс цуглуулж, найз бүсгүй Ольгатай сүүлийн үед байнга муудалцан элдэв үгээр доромжлон хашгирах нь хэрээс хэтрэх болжээ. Түүний энэ байдлаас залхсан хөршүүд цагдаа дууддаг ч Амархүү гэмгүй царайлж “Би яагаа ч үгүй” хэмээн гүрийдэг гэнэ шүү. Цагдааг явангуут тэгэхээс тэгэх гэсэн юм шиг хөгжмөө чанга дээр нь тавьж хөршүүдээсээ “өшөө”-гөө авдаг зантай гэнэ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )