АНУ-ын “Reviver Auto” компанийн инженерүүд автомашины дугаарыг ирээдүйд тоон хавтанд шилжүүлэх талаар саналаа илэрхийлсэн нь Засгийн газарт их таалагджээ. Калифорниа болон Аризона мужийн автомашин хэрэглэгчид цоо шинэ 100 мянган дижитал дугааруудын эхний хэсгийг авах гэнэ.
Шинэлэг тоон тэмдэгтүүдийг “RPlate Pro” гэж нэрлэжээ. Гадны нөлөөлөл болон цаг агаарын таагүй нөхцөлөөс хамгаалах жижиг дэлгэцтэй. Энэ нь автомашинд энгийн тоон тэмдэгт шиг бэхлэгдэнэ. Энэхүү дэлгэцийг нь албан ёсны “Rconnect” браузерын тусламжтайгаар интернэтэд холбож болно. Үүний дараа автомашиныхаа бүртгэгдсэн дугаарыг төдийгүй дурын хэрэгтэй мэдээллээ оруулж болно. Дэлгэцний гадаргуу нь цаг агаарын ямар ч нөхцөлд сайн харагдах цацруулагч материалаар хийгдэх аж. Нэг өнгийн дэлгэц “RPlate Pro” нь хэвийн зураглалыг харуулахын тулд тэжээл шаардахгүй. Иймээс батарейны эрчим хүчийг интернеттэй холбогдсон үед нэг дүр зургийг нөгөөгөөр солих үед зарцуулна. Дижитал дугаарыг зохион бүтээгчид үүний ачаар автомашин хэрэглэгчдэд маш хялбархан болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Нэгдүгээрт, дугаар хулгайчдаас хамгаалах системтэй, таныг илүү санаа зовнил, төвөгтэй зүйлээс чөлөөлнө. Дижитал дугаар нь төлбөртэй зогсоол дээр зогссон цаг, төлбөрийг харуулж, автомашины эздийн сонголтод зориулж янз бүрийн мэдээллийг үзүүлнэ. Жишээ нь, дуртай спортын багийнх нь лого юмуу, тухайн хүн Улаан загалмай нийгэмлэгийг дэмждэг гэсэн мэдээлэл байж болно.
Дугаар нь цагаан дэвсгэр дээр хар үсгээр, эсвэл цагаан үсгээр хар дэвсгэр дээр харагдах боломжтой аж. Хэрвээ бүртгэгдсэн дугаар хугацаа хэтэрч дахин бүртгүүлэх шаардлагатай бол дэлгэц энэ талаар баруун дээд буландаа мэдээлнэ. Үүнээс гадна дугаарыг чухал зар тавихад ашиглаж болно. Жишээ нь, дижитал тоон дугаарын тусламжтайгаар мужийн засаг захиргаанаас аюултай гэмт хэрэгтний машины дугаарыг нийтэлж болно. Ийнхүү бусад жолооч нар зам дээр хэн гарахыг мэдэж болох юм. Түүнчлэн дугааруудын тусламжтайгаар жолооч нарт цаг агаарын таагүй нөхцөл байдлын талаар болон зам дээр хурд хэтрүүлэхээс сэрэмжлүүлэн мэдээлэх боломжтой. “RPlate Pro” дугааруудын үнийн талаар одоогоор мэдээлээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )