... Хүүхнийг надад хурдан өгөөрэй. За бака. Би тавилаа...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Хэлний ажиллагаа сайн бол ажилд авна
 

Баруун аймгийн нэгэн дарга хот руу тухайн орон нутагт хэрэгтэй байгаа шинэ боловсон хүчнийхээ тухай утсаар ярьж байна.  -Күй, та нар тэр миний закисан хүүхнийг хурдан явуулаач. Аль түрүүнд ярихад л, одоо явууллаа гээд байсан. Би түүний орыг бэлдчихээд зөндөө удлаа. Яаман дээр баахан дарж кэвтчихээд,  одоо болохоор бас хаана дарчихав. Уг нь яамны бүк дарга нар цокоод цокоод гаргалаа гээ биз дээ. Тэр хүүхнийг хурдан ирэхгүй бол би бүр болохоо байлаа. Манай эхнэр түүний ажлыг ганцаараа хийж байгаа юм  л даа. Тэгээд, тэр хүүхнээ хурдан авчир, ганцаараа тэсэхээ болилоо, ядаж хоёулаа чиний дор ажиллавал арай гайгүй болно, энэ тэр гээд л хэл ам хийгээд байна. Нөхөр нь дургүй байна гэнээ , тэр хамаагүй шүү, нөкрийн нь хамт явуулчих. Би энд бас л нэг юм олж өгөөд аргалчихна. Юу , бас жирэмсэн юмуу? Тэр ч хамаагүй, үндсэн ажлаа л хийж чадаж байвал тэрний жирэмсэн ямар хамаа байна.Төрөн төртөл нь ажиллуулна. Мөнгийг нь хангалттай өгнө. Манай энд үү, манай энд тийм хүүхнүүд байна л даа, гэхдээ даан ч мэргэжлийн хэмжээнд ажиллах чадвартай нь алга. Яахав бусад талаараа гайгүй гэхэд, кэлний ажиллагаа маш муу. Миний амыг хараад л хэвтчихнэ, нэмэргүй. Наадхыг чинь л уг нь би хэлэндээ их сайн гэж сонгосон юм шүү дээ. За за тэр хүүхнийг хурдан надад өгөөрэй.. За бака. Би тавилаа.


britney spears

Нэгэн эр африк явжээ. Нэлээн хэдэн жилийн дараа эргэж иртэл найзууд нь сүйд болон тосов.

Найзууд нь хэлж байна.

За авгай хүүхэдтэй болсон уу?
Эр: Мэдээж. Гэтэл тэрний мөрөн дээр нэгэн сармагчин байхыг олж үзээд нэг найз нь ямар хөөрхөн сармагчин бэ гэтэл за эхнэр эргүүлэхгүй шүү тэгээд ч наадхийг чинь britney spears гэдгийн гэжээ.

 

Далай лам эрлэгийн элчид очсон нь

Дээрхийн гэгээн Далай лам хорвоогийн мөнх бусыг үзээд Эрлэгт очоод хар цагаан,  нүгэл буянаа дэнслүүлж. Тэгээд Эрлэг Номун хаан ингэж байна гэнэ:
- За Далай ламтан минь та мөн ч их ном уншиж буян хураасан байна.  Гэхдээ нэг сүрхий худал цуу үг тарааж амаар нүгэл үйлдсэн байх юм гэжээ. Гэтэл Далай лам:
- Үгүй ээ тэр чинь тэгээд юу гэсэн үг вэ? гэж асууж. Хариуд нь Эрлэгийн хаан:
- Энэ Монголчууд гэж сүрхий улс байх юм. Энд согтуугаар амиа алдаж ирсэн Монгол гэх хүмүүс таныг далай лам биднийг архиа бага ууж айргаа их уу! гэсэн гэх юм, яагаад тэгж хэлэв гэж асуусанд Далай ламтан:
- За би ёстой тэгж хэлээгүй. Тэд нар л худлаа хүний нэр барьж ууж идэх аргаа олсон байна лээ, худлаа хошгирч байгаа байхгүй юу муусайн архичин хар  П... ууд гэжээ.

 

Шинжилгээний хариу

Айлын үүдийг хүчтэй балбажээ. Гэрийн эзэн уурлан хаалга нээтэл химийн хамгаалалтын бүрэн хувцас, төмөр дуулга өмсчихсөн гурван нөхөр АК буу, галаар шүршигч барьчихсан зогсож байна гэнэ.

-Та нар чинь юун хүмүүс, яах гээд хаалга үүд балбаад байгаа юм бэ?

–Өчигдөр манай төв дээр очиж шинжилгээ өгдөг Балдан гэгч та мөн үү

 

Миний “такси” энэ байна

Самбо бөхийн шигшээ багийн шилдэг тамирчдын нэг байсан  «бондгор» хэмээх Б.Хүрэлбаатар гавъяат жүдоч Д.Баттулгынд зочилжээ. Өнө удаан уулзаагүй нэг багийн андууд шөнө дөл болтол хуучилсны эцэст Хүрлээ гэрийн зүг мордох болжээ.
-Хүрлээ ахаа! Та унаагүй байж яаж тийм хол явах юмбэ? Хоноод яв!
-Санаа зоволтгүй, Тулгаа! Миний «такси» энэ байна гэснээ дагуулж ирсэн эрээн мод бүхий замын цагдаа найз руугаа заажээ.

 

Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top