Өнөөгийн “Оюу толгой”-г бий болгосон нэрт геологич “Зэс”-ийн Д.Гарамжав ил уурхайд нэрээрээ мөнхөрч, сум, орон нутагтаа ашгийнхаа тодорхой хувиас сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулж, сүүлийн үеийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлжээ. “Оюу толгой” ирэх жилүүдэд олборлолтоо нэмэгдүүлэн, далд уурхайгаа ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хэрэв далд уурхай ашиглалтад орвол “Оюу толгой” дэлхийн гурав дахь том уурхай болно.
“Зэс”-ийн Д.Гарамжав. Ухамсарт амьдралынхаа 73 жилээс 50-иас илүүг нь геологи, тэр дундаа зэс хэмжээх эрдэст зориулсан Д.Гарамжавыг “Оюу толгой” компани ил уурхайдаа мөнхөлж, ил уурхайгаа “Гарамжав” хэмээн нэрлэхээр боллоо. “Оюу толгой” орчимд 2000-аад оны эхээр геологи хайгуулын судалгаа эхэлж, хоёр ч удаа хайгуул зогсох хэмжээнд хүрч байхад Д.Гарамжавын зөвлөгөөгөөр одоогийн ил уурхайн 150 дугаар цооногыг ухах шийдвэр гарч байсан түүхтэй. Угтаа энэ л шийдвэрээс одоо улс эх орны татват бүрдүүлэлтийн ихэнх хувийг бүрдүүлэх болсон “Оюу толгой”-н олборлолт эхэлсэн түүхтэй. Түүний ажил хөдөлмөрийг үнэлж геологийн салбарын олон улсын хамгийн нэр хүндтэй “Тайер Линдслейн” нэрэмжит шагналыг хүртэж байсан юм. Чухамдаа түүнээс өөр Монгол хүн энэ шагналыг одоогоор аваагүй байна. “Д.Гарамжав байгаагүй бол “Оюу толгой” төсөл хэрэгжих боломжгүй байлаа. Энэ гайхалтай хүмүүний залгамж халаа одоо ч манай компанид ажиллаж, хөдөлмөрлөсөөр байна. Түүний алдар, гавьяаг үр хойч нь үргэлж санаж, ажлынхаа зүг чиг болгоно гэдэгт итгэлтэй байна” гэж “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ярьсан юм. Д.Гарамжав, Чарли Форстер, Дуглас Кирвин нарын үйл хэргээр түүчээлэн өнөөдрийн амжилтад хүрсэн “Оюу толгой” компани 2013 оны долоодугаар сард зэсийн баяжмалаа анх удаагаа экспортолсон билээ.
Сэтгэгдэл ( 1 )
gaviya mun gekhed khetsuu l bna . Olj neegeeguii ni deer bsan yum bishuu...khairan ch gazar shoroo ekh nutag mini...uul us dov tolgod bukhen ezentei amitai...