ЖАГСААЛТ | Өнөөдрөөс 12 хоног халуун ус тасалж, засвар хийх байршлууд

Автор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 10

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийн дагуу засварын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлж, наймдугаар сарын 20-нд дуусах хуваарьтай байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.

Өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 10-ны мягмар гаргаас эхлэн 12 хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлаж, засвар хийх юм байна. 

 

      6.10-6.22

     /12 хоног/      

  БӨҮР, "Говь-2" ХК орчмын хэрэглэгчид

 

 "Вива сити", "Шинэ яармаг" хорооллууд, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв "Хангарьд" орчмын хэрэглэгчид

 "Ирээдүй" хороолол, БҮК орчмын хэрэглэгчид

Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хорооллын хэрэглэгчид

 ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район,
19-р хороолол орчмын хэрэглэгчид

 "Говь" ХК, "Натур агро" ХХК, Вокзал, 2-р хороолол УДДТ-79,
81-ээс хангагддаг хэрэглэгчид

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top