Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

2025 оны 06 сарын 10


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Их-Алт гэдэг газар энэ сарын 06-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.06.10/ 12:00 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өгчээ.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд ажиллажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu