Өнөөдөр 2025.06.10. Энэ оны 161 дахь өдөр бөгөөд он дуусахад 204 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандаж, 20 цаг 50 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 24 хэм дулаан, шөнөдөө 10 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн мөхөөлдөсний өдөр, Гэрийн тэжээвэр амьтдыг дурсах өдөр, Дэлхийн дархчуудын өдөр тохиож байна. Энэ өдөр Японд Цагны өдөр, Гаитид Хүүхдийн баяр, АНУ-д Өндгөн ороомогны өдөр, Иорданд Армийн өдөр, Италид Тэнгисийн цэргийн өдөр, Молдавд Хилчдийн өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Америкийн модель Кэйт Аптон, жүжигчин Жина Гершон, Жинн Трипплхорн, Италийн хөлбөмбөгч Марко Андреолли, Францын жүжигчин Венсан Перес, Английн жүжигчин Элизабет Хёрли зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1793 оны энэ өдөр Парист дэлхийн анхны нийтийн амьтны хүрээлэн нээгджээ.
Мөн оны энэ өдөр Вашингтон АНУ-ын нийслэл хот болов.
1909 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа “SOS” дохиог ашиглажээ. Энэхүү дохио нь гурван цэг, гурван зураас, бас гурван цэгээс бүрддэг.
Мөн оны энэ өдөр Австралийн нийслэл Канберра хот үүсгэн байгуулагджээ.
1921 оны энэ өдөр ОХУ-ын Тула мужийн “Ясная Поляна”-д Лев Толстойн гэр музейг байгуулсан билээ. Лев Толстой “Ясная Поляна”-д 60 орчим жил амьдарч, “Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг алдартай олон бүтээлээ туурвижээ.
1940 оны энэ өдөр Итали улс Франц, Их Британид дайн зарлажээ.
1943 оны энэ өдөр Америкийн худалдаачин Милтон Рэйнолдс Унгарын иргэн Ласло Бирогийн зохион бүтээсэн авто үзэгний патентыг АНУ-д авсан байна.
1947 оны энэ өдөр Шведийн “Сааб” компани анхны автомашинаа үйлдвэрлэжээ.
1967 оны энэ өдөр Ойрх Дорнодод Израил, Египет, Сири, Иордан, Ирак, Алжирын хооронд болсон зургаан өдрийн дайн дууссан байна.
1971 оны энэ өдөр АНУ Хятадын худалдаанд тавьсан хоригоо цуцалжээ.
Билгийн тооллын 14. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Түлэнх угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )