ЗИНДАА 2019.05.07 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

#1  ТОГЛОЖ НААДАХ ДУРТАЙ БЯЦХАН ЗҮРХНҮҮД ӨМӨРЧ, БЯЦАРЧ, СҮЛБҮҮЛЖ, ЖАДЛУУЛЖ БАЙНА

Хүн чанар, энэрэл хайр, эцгийн нөмөр, эхийн халуун сэтгэлийн илч болж хайранд хөлбөрч, өнхөрч, бойжиж буй бяцхан зүрхнүүд. Айл бүрт ийм нэг аз жаргал нэвт гэрэлтээсэй гэж бүгд хүсдэг ээ. Гэвч өр өвтгөсөн өдрүүдэд өмөлзөн суугаа нулимст бяцхан зүрхнүүд сүүдэр дунд сүү нөмөрч хонохыг хүснэ. Цаазын илд шиг хатуухан өдрүүдийг хайрлаж, энэрч, өхөөрдөж, өргөж, үнсэж, эрхлүүлж мэдэхгүй харгислагчдын гар дор бяцхан зүрх дагжин өнгөрүүлж байна. Эцгийнхээ энгэрт асан инээж, эхийнхээ харцанд хайраар шагнуулах эрхгүй бяцхан зүрхнүүд аврал эрэн эрэмдэг болтлоо, эхийн яхир аашинд сэтгэлийн гал нь бөхсөөр. Юу тарина түүнийгээ хураана гэдэг. Ийм харгис нийгэм, ийм яхир цагийг өөрсдөө бүтээчихээд ирээдүйд тарьсан үрээсээ сайн сайхныг хураана гэж бүү бодоорой. Тоглож наадах дуртай томоогүй бяцхан зүрхнүүд өмөрч, бяцарч, сүлбүүлж, жадлуулж байна. Танд занчуулсан зүрх бүр чулуу мэт, төмөр мэт, хатуу хүйтэн, түймэр мэт таныг хуйхлан өнгөрөх үед үрдээ бус өөртөө гомдоорой. “Гарын таван хуруу”-гийн Шагдарыг нийгмээрээ зүхдэг хэрнээ дор бүрнээ Шагдар болчихсон юм биш биз гэдгээ сэхээрэн харах цаг болсон байна. Ер нь Шагдараас долоон дор эр, эм Шагдарууд нийгэмд тодорхой хувийг эзэлж байгаа нь нуух зүйл биш. 

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#2  ХЭРГИЙН МӨРӨӨР: “KH-APARTMENT”-ЫН 15 ДАВХРААС УНАСАН ЭМЭГТЭЙ ЭХЛЭЭД ГУТЛАА ШИДЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хурд" хорооллын “KH-apartment” хотхоноос 36 настай эмэгтэй унаж, нас барсан хэрэг өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр гарсан. Дээрх хэргийн тухай дуудлага цагдаагийн байгууллагад 17:00 цагт ирсэн гэх ба шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, шалгалт явуулж, 19:00 цагт үзлэгээ дуусгаснаар тухайн орцны иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг нээсэн юм. Талийгаач Ц.Э гэгч нь Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Тайм скүэр” хотхонд оршин суудаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, амь хохирогч эмэгтэй нь “6А” байрны  ...  тоот орцны 15 давхрын дамжих хэсгийн тагтнаас унасан гэсэн мэдээлэл байгаа ба урьдчилсан байдлаар амиа хорлосон болох нь тогтоогдоод байгаа аж. 

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#3  ШЕРЕМЕТЬЕВОД АМИА АЛДСАН ЗАЛУУГИЙН НАЙЗ БҮСГҮЙДЭЭ ИЛГЭЭСЭН СҮҮЛЧИЙН МЕССЕЖ

ОХУ-ын Шереметьево нисэх онгоцны буудалд “Sukhoi Superjet 100” онгоц ослын буулт хийх үед гал гарч, 41 хүн амиа алдсан билээ. Онгоцонд 78 хүн байсан юм. Амиа алдсан хүмүүсийн дунд 22 настай онгоцны үйлчлэгч залуу Максим Моисеев байв. “Sukhoi Superjet 100” онгоц шатаж, залуу амьсгал хураахаасаа өмнө найз бүсгүй Ксюшадаа мессеж илгээж амжсан байжээ. Максим сүүлийн мөчид найз бүсгүйдээ “Би чамд хайртай” гэх мессеж илгээжээ. Ксюша мөн онгоцны үйлчлэгч хийдэг аж. Бүсгүй одоо Максимын аав, ээжтэй хамт байгаа гэнэ. Эмгэнэлт явдал болох үеэр Максим гал гарч эхэлсэн онгоцны сүүл хэсгийн гал тогоонд байжээ. Залуу хаалгыг нээж, хүмүүсийг гаргах гэсэн боловч чадалгүй, амиа алдсан юм. Түүнийг онгоцны амьд гарсан зорчигчид төдийгүй сургуулийн багш нар нь баатар хэмээн зарлаж, дурсгалыг нь хүндэтгэн сургууль дээрээ цугларчээ. Максим нисгэгч болохыг хүсдэг, сайн сурлагатай оюутан, зоригтой залуу байсныг багш нар нь ярив. Тэр авьяас чадвараараа онгирдоггүй, бусдад үргэлж тусалдаг хүү байжээ.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#4  С.ӨЛЗИЙХҮҮ: БИ ЗАЛУУДАА ХҮНТЭЙ СУУСАН БОЛОХООР ХҮМҮҮС ЭРГҮҮЛЖ, ГОЁ САЙХАН ГЭЖ ХЭЛЖ БАЙСАНГҮЙ

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Өлзийхүүтэй ярилцлаа.


-Танд юуны өмнө баяр хүргэе. Ингэхэд анх тайзан дээр хөл тавьснаас хойш хэчнээн жилийн хөдөлмөр, бүтээлийн дараа Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэв?

-Би 1992 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн юм. Манай анги тэр жилийнхээ зургаадугаар сард төгсөлтөө хийх байсан боловч багш маань гэнэт л гуравдугаар сарын эхээр төгсгөх болж, манай ангийнхан Хүүхэд, залуучуудын театр, Улсын дармын эрдмийн театруудад хуваагдаж очих боллоо. Хүүхэд, залуучуудын театрт манай Хүрлээ, Ганхуяг, Мягмаржав, Сарантуяа нар маань, Драмын театрт Дэмидбаатар, Оюундарь бид гурав, Бямбацогт маань өөрийнхөө хүсэлтээр Багануурын театрт хуваарилагдлаа. Манай ангийнханд бүгдэд маань азаар театрт ажиллах завшаан олдсон хэрэг. Анх тэгж л Драмын эрдмийн театрын босгыг даван орж, жүжигчин гэдэг замаар эргэлт буцалтгүй замнасан даа.

-Драмын театрт ороод анх ямар дүр бүтээж байв?

-Театрт жүжигчид найруулагч хэзээ надад дүр өгөх бол гээд тэсэн ядан хүлээнэ шүү дээ. Санчигдан гэж их мундаг найруулагч байсан юм. Надад анх “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн гол дүр Лораг өгсөн. Тэр дүрийнхээ учрыг олоод байж байтал Г.Доржсамбуу найруулагчийн урилгаар И.Нямгаваа найруулагч Драмын театрт ирж “Ноён Амилкар” жүжгийг тавих боллоо. Нямгаваа найруулагч надад өөрийнхөө жүжгийн гол дүр Виржиниагийн дүрийг өгсөн. Нямгаваа найруулагч их гоё найруулагч байсан шүү. Бэлтгэлийн үеэр гол юмаа гаргаж чадвал зрителиэс “Зөв шүү, миний хүү. Саяынх яг зөв” гээд л хашгирна. Хүнийг тэгж хөглөдөг их гоё найруулагч байсан.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#5  ДЭЭД ЗИНДААНД ТҮРҮҮЛСЭН БӨХ ЯМАР ШАГНАЛ АВДАГ ВЭ?

Мэргэжлийн сүмогийн макүүчи буюу дээд зиндаанд түрүүлсэн бөх ямар шагнал хүртдэг юм бол? Энэ бодол олон бөх сонирхогчийн толгойд орж ирдэг нь лавтай. Сүмо бөхийн башё 15 өдөр үргэлжилж, сүүлийн өдөр түрүүлсэн бөхөд шагнал олгодог. Эрт үед цөөн хэдэн зүйл өгдөг байсан бол одоо шагналын нэр, төрөл нэмэгдсээр 20 гаруйд хүрч, шагнал гардуулах хугацаа 40 минут болжээ. Улс, орон нутгийн захиргаанаас эхлээд гадаад орнуудын шагнал ч бий. Дохён дээр эмэгтэй хүн гардаггүй дүрэмтэй тул шагнал гардуулах эрхэм заавал эрэгтэй байх шаардлагатай.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top