С.Молор-Эрдэнийг “шизотой” гэж оношложээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03


 

 Германд боловсрол эзэмшсэн С.Молор-Эрдэнэ гэдэг залуу улс төрийн салхи хагалан гарч ирж байх шиг байна. МАХН гэдэг нэртэй нам байгуулахаар анх Н.Энхбаяртай хөтөлцөөд гүйж байлаа. Олон сар нөхөрлөсөнгүй ээ, энэ хөгшин, залуу хоёр. Н.Энхбаяр нь түүнд тараа таниулсан болов уу. Харин Ардын намын өнөөх шоучид гэгддэг дарга нартаа долигонож гүйсэн хэдэн залуус С.Молор-Эрдэнэ рүү одоо баасаа чулуудаж эхэллээ. Урьдын уламжлал нь тийм болохоор тэд жаахан сэхээлэг үг хэлээд байгаа С.Молор-Эрдэнийг доош хийхээр шийдэж, “сэтгэцийн өвчтэй” хүн гэсэн онош тавьжээ. Ийм “эмч” нар Ардын намын залуус дунд олон бий гэнэ. Бас дарга нарынх нь элдэв но-г дэлгэсэн хүнийг сав л хийвэл хятадын эрлийз гэж цоллодог ийм залуусыг дээр үед оросууд люмпен порлетариуд гэдэг байсан юм билээ. Мөнгө өгдөг эзнийхээ төлөө хэнийг ч алахаас сийхгүй, ямар ч гүтгэлэг, луйврыг зохион байгуулж чадах өвөрмөц сонин хүмүүс байсан гэнэ лээ. Одоо монголчуудын дунд, ялангуяа эрх барж байгаа МАН,АН-ыг дагасан залуусын бараг тэн хагас нь ийм “өвчтэй” болсныг С.Молор-Эрдэнэ сүүлийн үед ойлгож эхэлж байх шиг байна. Тэрээр саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Намайг шизотой нөхөр гээд байгаа юм. Мэдэхгүй зүйлийг нь яриад эхлэхээр нөгөө нөхдөөсөө /улс төрчдөөс/ иргэд асар их зүйл шаардаж байна. Тиймээс тэд ингэж намайг нэрлэхээс аргагүй. Тэд бас улс төрийг мэдэхгүй байгаа. Би тэдний үргэлж сонсдог, дассан доогуур түвшнийх нь юм ярихгүй” гэжээ. Ийнхүү тэрсэлдэж буй тэр “Орчин үе үгүйлэгдэнэ” номоо удахгүй гаргах гэж байгаа юм байна. Үнэхээр бид орчин цагийн шинэ улс төрийн өнгө аясыг мэдэхгүй, хуучнаараа төсөөлөөд, арай өөр өнгө аясаар ярьж байгаа түүн шиг хүмүүсийг “шизотой” болгож золигтоод явдаг хуучин “гуталнууд” болсон байж магадгүй л юм даа.

С.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал                            

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top