Т.Баясгалан: Би хэдийгээр Д.Түвшинжаргалаар овоглодог ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

 

Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Ардын жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргал нар хамтдаа амьдарч байсан цаг үе бий. Тэгвэл цагийн эрхээр тэд тус тусын амьдралыг хөөсөөр багагүй хугацааг үдсэн. Өчигдөр /2019.05.07/ харин дуучин Ш.Чимэдцэеэ Д.Түвшинжаргал өөрийнх нь байрыг авахаар шүүхээр явж байгаа талаар ярьж, гудамжинд гарахдаа тулаад байгаагаа нулимс дуслуулан ярьсан билээ. Сошл орчинд иргэд Д.Түвшинжаргалыг буруутгахын сацуу Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгаланг “Аавыгаа татаж ав. Шуналтай хүнийн охин шуналтай байх нь гарцаагүй” гэх мэтчилэн дайрч байгаа харагдсан. 

Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Баясгалан өнөөдөр /2019.05.08/ өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг, эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс.

Миний эцэг өнгөрсөн долоо хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтонд нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтын дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ гурван өрөө байр өгсөн билээ. Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж, тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм.

Миний хань, миний бие, манай хамт олон, хүч хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй хүмүүстээ, итгэл сэтгэлийн дэм болох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд тус дэм болж явдгийг энэ дашрамд хэлье. Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдагийг, Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс, Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.23) 2019 оны 05 сарын 14

Үр хүүхдийхээ ч нэр хүндийг бодохгүй балай өвгөн бэ. Ямар ч оюуны чадамжгүй хүмүүст ичих нүүр гэж байдгүй. Манай шүүх ч гэж шүүх. Ямар тэнэг шүүх вэ!

0  |  0
(202.21.109.125) 2019 оны 05 сарын 09

ёоо тэнэг өвгөн байртай болсон бол шуналаа татах байгаа. айлд нүцгэн ирчээд хэдэн зуун саятай болоод буцдаг даварцан ус ууж өвс идсэн ч ямарч хүн ийм их хөрөнгө цуглуулахгүй.

0  |  0
зочин (59.153.114.67) 2019 оны 05 сарын 08

өөрөө барьж байгаа байрнаасаа өгч байгаагаа шоу болгох юм. Түвшинжаргал гуай байртай юм Чимэдцэеэ гуайн байрнаас одоо булаацалдахгүй болж байгаа юм байна. Эр хүн шиг бай л даа Түвшинжаргал гуай насны эцэст онигоо болохоор

0  |  0
(202.9.42.211) 2019 оны 05 сарын 08

Ивийдээ.Гэдсэндээ хаягдаж үлдсэн ч хүний үр юм болхоор харж хандаж байгаа юм бна даа эцгийгээ.Өмнөөс нь нүүр нь улайж,яс нь хавталзаж байгаа байхдаа

0  |  0
(103.229.120.12) 2019 оны 05 сарын 08

Заза ашгүй дээ байртай болсон бол одоо хүний байр булаалдахгүй юм бна даа. Угаалгын машин зурагт хөргөгч зэргээ тоглолтоо хийсэн юм чинь өөрөө авчих байлгүй. Хүний хуучин юмаар юугхэв. Хэхэ

0  |  0
Зочин(202.9.42.73) 2019 оны 05 сарын 08

Эцэг охин хоёр яг л адилхан юм

1  |  0
(124.158.92.2) 2019 оны 05 сарын 08

Busdiin buruug bitgii uur hvnees hai

0  |  0
(124.158.92.2) 2019 оны 05 сарын 08

zuv shvv

0  |  0
Top