Д.Зоригт сайд БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүн авах санал тавилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03


 Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон дагалдах төлөөлөгчид Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагааны зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд оролцож БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дарга Жан Пинтэй уулзаж, хоёр орны эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг  эрчимжүүлэх талаар санал солилцов.

Уг хуралдааны үеэр БНХАУ-ын    Үндэсний    газрын    тосны корпорацийн дэд Ерөнхийлөгч Сюнь Лундэтэй уулзаж, Монгол Улсад ойрын хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал болон газрын тосны үйлдвэр барих асуудлаар санал солилцлоо. БНХАУ-аас сар бүр 10 мянган тонн шатахуун авах хүсэлтээ манай тал уламжилсан бөгөөд үүний 3000 тн түлшийг энэ сардаа багтаан авахаар ажлын хэсгийн хоёр талын ажлын хэсгийн түвшинд яриа хэлэлцээр хийж байна. Мөн БНХАУ-ын Нүүрсний нийгэмлэгийн дарга Ван   Сянжэнтэй   уулзалт  хийж эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар яриа өрнүүлэв. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт БНХАУ-ын ӨМӨЗО-ы газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж төр болон хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзлаа. Мөн цаашдаа Хятадын хилтэй ойролцоо бүс нутагт байнга шатахуун авах болон бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу түүхий тосны оронд шатахуун авах хүсэлтэй байгаагаа манай тал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top