Миний дээр хэн ч байдаггүй гэж эндүүрч явсан Авлигатай тэмцэгчдийн дарга Ч.Сангарагчаа хам хэрэгтнүүдийнхээ хамтаар 2-2,4 жилийн ял аваад шоронд сууж байна. Одоо энэ эрхэм толгой дээр нь хууль гэж байдгийг шоронгийнхоо өрөөнд өглөө бүр санаж байгаа биз. Ер нь манайхны зарим дарга нар жаахан өндөр суудалд очоод ажиллаж эхлэхээрээ хууль бол миний дэргэд юу ч биш гэсэн шүү юм бодож бие тоон данхалздаг гэмтэй. Ч.Сангарагчаа ч тэдний л нэг гэдгээ харууллаа. Түүний хэргийг зарим нь улс төрийн өнгө аясаар ярьж байна. Тэр нь юу л бол. Харин Ардын намын томчуудад зусардаж элдэв хэрэгт толгой холбосон нь одоо тодорхой болж байх шиг байна. Түүний бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлээгүйн учир эндээс харагддаг ажээ. УИХ-д олонхи суудалтай Ардын намыхан Ч.Сангарагчааг одоо ч хамгаалсаар байгаа. Харин Ардчилсан намынхан яаралтай орных нь хүнийг томилох асуудлыг хөндөж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч үүнд тун их яарч байгаа нь мэдээж. Сураг сонсоход АТГ-ын даргад Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс, эсвэл прокурорт ажиллаж буй албан тушаалтнуудаас нэр дэвших магадлалтай гэж ярьж байна. Ямартай ч Ц.Элбэгдорж ОХУ-аас ирмэгцээ энэ бүхнийг нэг тийш болгох гэнэ. Сүүлийн үед шүүхийн шинэчлэл, шагналын замбараагүй олголтыг цэгцэлсэн, архидалтын эсрэг "Сүү"-ний аян гээд олон зөв зүйтэй ажлаараа ард түмнийхээ талархлыг хүлээж байгаа ерөнхийлөгч маань энэ удаад Авлигатай тэмцэх газрыг дарга шиг даргатай болгох байх гэх хүлээлт нийгэмд үүсээд байна.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )